
Шведийн Лундын их сургуулийн эрдэмтэд кофе эмэгтэй хүний хөхний хэмжээнд хэрхэн нөлөөлдгийг олж мэджээ. Хүүхнүүд энэ хатуу ундааг хэрэглэхэд өөрийн гэсэн эерэг, сөрөг талууд байдаг гэдэг нь тогтоогдов. Судлаачдын явуулсан ажилд 300 эмэгтэй хамрагдсан байна. Тэгтэл өдөрт хоёроос дээш аяга кофе уудаг хатагтай нарын хөхний хэмжээ 15-17 хувиар багасдаг болох нь тогтоогджээ.
Учир юунд вэ гэвэл, хөхөн дэх өөх тослогийн эд эсэд үйлчилгээ үзүүлдэг эстроген гэгч дааврын ялгаралтыг кофеин бууруулдаг аж. Гэхдээ кофенд дурлагч хүүхнүүдэд багагүй эерэг өөрчлөлтүүд гардаг гэнэ. Туршилтын үеэр кофе уух дуртай хүүхнүүд арьсны хавдартай болох магадлал 20 хувиар бага байдаг нь илэрчээ.
Эх сурвалж www.wikimon.mn