Сайхан сэтгэлтэй байна гэдэг ч бас чухал

largeХамгийн чухал хэрэгцээтэй зүйлээ авч үлдээд бусдыг нь өг.
Өмнөх зөвөлгөөн дээр бусдын төлөө өөрийгөө битгий золиосло гэж хэлчихээд одоо болохоор сайхан сэтгэлтэй бай гээд учир нь ер олдохгүй юм гэж бодож байж магадгүй. Гэхдээ өөрийгөө хамгаас илүү хайрла гэдэг нь бусдыг огт бүү бод гэсэн утга ерөөсөө биш.

Дан ганц хар толгойгоо бодож байж гэмээнэ аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн амьдарна гэсэн үг биш юм. Энэ нь өөрийн ирээдүй ба зорилгодоо хэрэгтэй хамгийн чухал зүйлээ гартаа чанга атгаад үлдсэнийг нь бүгдийг нь бусдад өг гэсэн үг билээ. Өөрөөр хэлбэл хариу нэхэлгүй өгч чадахямар л зүйл байна түүнийгээ бусадтай хуваалцаж амьдар гэсэн үг юм.
Тэгж байж өмнөө байгаа хүндээ урам зориг хайрлаж өөрөө ч баяр баясгалантай байна. Өчүүхэн юмыг бусдаас харамлаж, нарийлан улмаар уурлаж, дараа нь тэрнийхээ улмаас ичиж санаа зовох байдалд өөрийгөө бүү оруул. Ухаантай эмэгтэй сайхан сэтгэлтэй байвал магадгүй сайн хүн, сайхан боломжтой учрах магадлал арав дахин нэмэгддэг. Хорин настангууд цэвдэг хүйтэн нийгмийн амьдралд анх хөл тавиад хамгийн түрүүн олж мэддэг зүйл нь “би хичнээн сайхан сэтгэл гаргаад ч энийг маань мэдэж байгаа юм алга даа” гэсэн дүгнэлт.
Гэвч дахин хэдэн жил өнгөрсний дараа аливаа юманд анализ хийх чадвартай эмэгтэйчүүд “миний бусдад зүриулсан бүхэн эргэж ирдэг юм байна” гэдгийг олж мэддэг билээ.
Хорвоо ертөнцийн талаар сөрөг бодолтой, бусдад сайхан сэтгэлээр хандаж мэддэггүй хүмүүсийг хорвоо ертөнц ч хүлээж авдаггүй юм. Бусдад өгөхгүй, бусдаас ч авахгүй амьдарснаас бусдад их өгч бусдаас их авч амьдрах нь хамаагүй элбэг баян, бас хөгжилтэй байдаг. Хүний амьдралыг бүхэлд нь аваад үзэхэд хамгийн шинэлэг, мөн чанар, хэв маягаа өөрчлөхөд хялбар байдаг нас бол хорин нас билээ. Энэ л насандаа бусдад өгч амьдрах, сайхан сэтгэлтэй байх гэдэг дасгал сургуулилтийг хийж эс чадаваас насан туршдаа хөшигний цаана амьдрах болно. Амьдрал нь амжилтаар дүүрэн яваа хүмүүсийн дунд бусдыг харж үзэхээс гар татдаг хүн бараг байдаггүй нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш юм шүү.

Ямар нэгэн зүйл үнэн байлаа гээд түүнийг заавал үгээр илэрхийлэх гээд байх шаардлага байхгүй.
Хорвоо ериөнц хэдийгээр бидэнд үнэнийг сургаж өгдөг ч хүн гэдэг сэтгэлээрээ үйл хөдлөлөө удирддаг амьтан билээ. Хэрэв хэн нэг нь өнөөдөр өглөө ажилдаа очоод ажлынхаа нэг найзад “чи таргалчихаа юу даа? Жингээ барихгүй бол болохгүй шүү.” Гэж хэлбэл тэр хүний бүхэл бүтэн нэг өдрийг баллаж орхино. Тийм хүмүүс ихэнхдээ өөрийгөө ингэж бодох тохиолдол их байдаг.”Би угаасаа үнэнийг шууд хэлчихдэг талтай. Гэлээ гээд ард нь бодож санах юм байх биш. Тийм болохоор хүмүүс надад сайн байдаг.” Гэхдээ ямар ч тохиолдолд ямар ч шаардлагагүй бусад хүмүүсийн сэтгэлийг сэвтээсэн үг хэлж түүгээрээ бахархдаг хүмүүс амжилт олох нь бараг л үгүй. Мэдээж оюуны чадварынхаа хүчээр нийгэмд амжилт олж болох ч тийм хүмүүс бусад хүмүүсээс хоёр дахин хүч хөдөлмөр гаргаж байж зорилгоо биелүүлдэг юм. Хүссэн хүсээгүй чимээгүй дайн дунд амьдарч байж заавал өргөстэй замаар явах гээд байх хэрэг юу байна аа.
Олон алдартан, эрдэмтдийн онцлон хэлдэгчлэн адил үг нь тухайн тэр хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг илтгэж байдаг билээ. Бусдыг баярлуулсан үг, өөдрөг зүйл ярьдаг хүмүүсийн амьдрал өөдрөг, баяр баясгалантай байдаг юм. Эсрэгээрээ бусдын сэтгэлийг шархлуулсан үг хэлдэг хүмүүс өөрсдөө ч тийм үг бусдаас байнга сонсож амьдардаг.
Бас сонирхолтой нь бусдад сонсохыг хүсэхгүй байгаа үгийг нь нүүрэн дээр нь шууд хэлдэг хүмүүс өөрсдөө тийм үг сонсохоороо бүр илүүтэй уурлаж бухимддаг. Тийм хүн бухимдалтай, сэтгэл бачуурах тохиолдол бусдаас илүү байх нь гарцаагүй. Хэрэв та өөрийн хэлэх гэсэн үгээ заавал хэлж байж дотроо онгойлгодог зантай бол ямар ч үнээр хамаагүй үүнийгээ нэн даруй зас гэж зөвлөе. Үгийг хамаагүй хэрэглэдэг хүн өөртэйгээ хамаагүй харьцаж байгаатай ижил юм. Өөртэйгээ хамаагүй харьцаж байгаа хүний ирээдүй харанхуй, бүрхэг байх нь хэн бүхэнд мэдээжийн зүйл бус уу?


Сайхан сэтгэлтэй байна гэдэг ч бас чухал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.