Жирэмсний хугацаа

11416290_886825514720397_3447303851741678861_oБүсгүй хүн бие давхар болсноо мэдэнгүүт л хүү, охин минь хэзээ төрөх бол гэж сэтгэл догдлон өдөр тоолж эхэлдэг шүү дээ.
Хүүхэд хэзээ төрөхийг мэдэж болдог аргууд бий. Орчин үед бол эмнэлэгт очоод л эход харуулаад мэдчихдэг. Гэхдээ эход харуулмааргүй байгаа ч өөрөө тодорхойлж болдог болуу гэж хүмүүс асуух нь бий. Тиймээс энэ удаа хүүхдийн төрөх хугацааг тодорхойлох энгийн аргаас өгүүлье.

Эмэгтэй хүний бие гэдэг нэг ёсны нарийн тохируулагдсан цаг шиг байдаг. Үүнийг тохируулагч нь өндгөвч, умай хоёр бөгөөд гадаад илрэл нь сарын тэмдгийн мөчлөг юм. Ерөнхийдөө эмэгтэй хүний сарын тэмдгийн мөчлөг нь сарны тоололтой давхцаж байдаг. Өөрөөр хэлбэл 28 хоногоор тооцно гэсэн үг юм.
Эх барихын ухаанаар тооцож үзвэл жирэмсний тооллыг сүүлчийн сарын тэмдгийн дараагийн өдрөөс эхлэн тоолно. Яг энэ үеэр жирэмслэлт өөрөө илрээгүй, эхлээгүй байж болно. Гэхдээ энэ нь тодорхой үндэслэлтэй юм. Хэрвээ эмэгтэй хүний сарын тэмдэг ирсэн бол мэдээж жирэмсэн биш гэсэн үг. Тэхээр сүүлийн сарын тэмдгээс хойш 28 хоног, түүнээс илүү хугацаа өнгөрсөн бол мэдээж үр хүүхдийн тухай бодох болноо доо? Бүр эмэгтэй хүний өндгөн эм боловсрох тухай огт мэддэггүй байсан тэртээ эрт дээр үед ч эмэгтэй хүний сарын тэмдгээр баримжаалан төрөх өдрийг зөв тогтоосоор л ирсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл дунджаар сүүлийн сарын тэмдэг ирснээс хойш 280 хоног буюу 40 долоо хоногийн дараа хүүхэд төрнө гэсэн үг. Тиймээс хүүхдийн төрөх хугацааг багцаагаар мэдье гэвэл сарын тэмдгийн сүүлийн хоног дээр 280 өдрийг нэмнэ гэсэн үг. Гэхдээ үүнээс хялбар арга бол сүүлийн сарын тэмдгийн сүүлчийн өдөр дээр 7-г нэмээд 3 сараар хасч тооцох арга юм. Жишээ нь, сүүлийн сарын тэмдэг 2006 оны 10-р сарын 1-ний өдөр ирсэн байлаа гэхэд 1+7=8, тэгээд 10-3=7 буюу 2007 оны 07-р сарын 08-ны өдөр төрнө гэсэн үг юм.


Жирэмсний хугацаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex