Үс ч бас ярьдаг, түүнийг сайн сонс

1266110-R3L8T8D-650-TB1g5QWGXXXXXcDXVXXXXXXXXXX_0-item_picӨөрийн үсэндээ 100 хувь сэтгэл хангалуун байдаг эмэгтэйг олох маш хэцүү байх. Салаалах, хугарах, уналт гээд их олон гэмтэл учирдаг шүү дээ. Ингэлээ гээд зөнгөөр нь орхиж болохгүй шүү.
Үс хугарамтгай болох, унах, хугарах нь маш олон шалгаанаас болж үүсдэг: буруу хооллолт, бамбай булчирхай,  стресс, дааврын тогтворгүй байдал, хаг зэргээс үүдэлтэй. Тиймээс өдөр тутам үсэндээ тавих анхаарлыг тань нэмэгдүүлэх энгийн зөвлөгөө хүргэе.
1. Цаг тутамд битгий самна. Самнах тусам үс ихээр гэмтдэг. Тиймээс өглөө босоод мөн өдөр, орой самнахад хангалттай.
2. Самаа солиод үзээрэй. Хамгийн тохиромжтой нь модон сам.
3. Хооллолтоо мэдээж анхаарах хэрэгтэй. Ялангуяа уураг ихтэй хүнс, амин дэмтэй бүтээгдэхүүн, амин хүчил агуулсан бүтээгдэхүүн хэрэглээрэй.
4. Үсний тэжээл заавал хэрэглэх хэрэгтэй. Би зөгийн балтай тэжээлийн тос хэрэглэдэг. Зөгийн бал үсийг зөөлрүүлж, торгомсог болгодог. Тэжээлийн тосоо түрхээд халуун алчуураар бооно. 20-30 минутын дараа зайлна.
5. Үсээ хурдан ургуулъя гэвэл нэг үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэ. Жишээ нь Wella-гийн шампунь бол ангижруулагч, тэжээлийн тос бүгд Wella-гийнх байх хэрэгтэй.
6. Хагтаад байгаа үед хар цайгаар зайл.
7. Үс салаалж байгаа үед сард нэг удаа үсчинд орж бага зэргийн тайралт хийлгэж байгаарай.
8. Үс нойтон үед хэзээ ч, бүр хэзээ ч битгий самна. Энэ үед үс хамгийн эмзэг байдаг.
9. Таны үс унаад байгаа бол ангижруулагч хэрэглэснийхээ дараа хүйтэн усаар зайлах хэрэгтэй. Ингэснээр үсний нүх агшиж уналт багасах болно.
10. Нар болон өвлийн хүйтнээс хамгаалах хэрэгтэй. Үгүй бол үсний гялалзах шинж нь арилж гандана.

Үс ч бас ярьдаг, түүнийг сайн сонс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.