
Жирэмсэн хугацаандаа дараахь хөнгөн дасгалыг хийж заншвал эрүүл биетэй “ээж” болохоос гадна эрүүл хүүхэд өсөн торних болно.
Алхах: Хамгийн сайн арга бол алхах юм. Учир нь тогтмол 30-40 минут алхах нь биеийн эд эсийг сэргээж, калори шатаах, ургыг хэт томруулж, төрөхийн хүндрэл учруулахгүй.
Усанд сэлэх: Усанд сэлэх нь маш олон давуу талтай. Нуруу нугас, үе мөчний өвчинд эерэгээр нөлөөлж, хүнд, хөнгөн гэмтлийн дараа биеэ чийрэгжүүлэх хамгийн зөв арга юм. Жирэмсэн эхчүүдэд сэтгэл санааг тайвшируулах, ургийн хэвийн өсөлтөнд тустай.
Аеробек: Аеробекээр хичээллэх нь зүрх судасны өвчин, цусны хэм алдагдах, ихсэх өвчинд тустай бөгөөд төрөхийн үеэр даралт ихсэх, багасах өвчинд эерэгээр нөлөөлдөг. Мэдээж хэт хүчтэй хөдөлгөөн хийхгүйгээр өөрт болон урагт ачаалал бага өгөх дасгалыг сонгоорой.
Бүжиглэх: Бүжиглэх дуртай биз дээ? Тэгвэл гэрийнхээ хөгжмийг асаагаад өөрт таалагдсан хөдөлгөөн хийн бүжээрэй. Таныг хэт таргалуулж, стресст оруулахгүй шүү. Эмэгтэйчүүдийн хувьд гэртээ сууж, хүүхэд харна гэдэг сэтгэцийн хувьд дарамт авчирдаг тул үүнээс гарах томоохон арга болдог.