Лондоны олимпоос боксоор мөнгөн медаль хүртсэн тамирчин Н.Төгсцогтын эхнэр гэдгээр анх олны танил болсон бүсгүй бол Д.Уранзаяа юм.
Тэд хөөрхөн хүүтэй болсон ч удалгүй хоёр тийш болж хамтын амьдралдаа цэг тавьсан. Сүүлийн жилүүдэд ганц бие ээжийн үүрэг хүлээн явсан ч Уранзаяа хувийн амьдралдаа нэлээд халамжтай. Учир нь тэрбээр экс нөхөр болон удган ээжийнхээ нэрээр л олны танил болоод амжсан даруйдаа “СТАР” телевизэд энтертаймент нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсон билээ.
Ганц бие сайхан бүсгүй тэрбээр саяханаас шинэ хостой болсон гэдгээ өөрийн фэйсбуук хуудсаараа зарласан юм. Харин түүний шинэ хайр нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын том хүү гэсэн жиг жуг яриа гарчээ.