Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр шинэ хүн мэндэллээ. Тус шүүхийн 14.00 цагийн шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгч Б.Чимгээ гэнэт өвдөж, шүүх хуралдааны үеэр эсэн мэнд амаржиж 3.2 кг хүү төрүүллээ. Шинэ хүнийг тус шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар эх барьж авсан байна. Ээж, хүү хоёрыг эсэн мэнд амаржсаны дараа Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нар болон Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийнхэн ирж эх, хүү хоёрт эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлээд Нийслэлийн “Өргөө” амаржих газар луу авч явсан байна. Тус эмнэлгээс эх, хүүхдийн биеийн байдлыг асуухад “Ээж, хүү хоёр сайн байна. Эмнэлгийн тусламж үзүүлсэн” гэв.