Дуучин, жүжигчин, менежер гээд урлагийн бараг бүх төрлөөр карьерээ бий болгож чадсан Ч.Ундрал хэмээх шавилхан бүсгүйг танихгүй хүн Монголд ховор. Эзэмшсэн мэргэжилдээ үнэнчээр зүтгэхийн зэрэгцээ уран бүтээлээсээ хөндийрөлгүй гэр бүлийн амьдралаа төвхнүүлсэн Ч.Ундрал өнгөрсөн хавар хүүгээ дагуулан АНУ-ыг зорьсон. Улсын драмын эрдмийн театрын менежерээр ажиллаж байсан тэрбээр мэргэжлээ дээшлүүлэхээр ийнхүү хилийн дээс алхсан билээ.
Жүжигчин бүсгүй өнгөрсөн сард хэлний бэлтгэлээ амжилттай төгссөн. Тэгвэл саяхан Калифорниагийн их сургуульд элсэн суралцах батламжаа гардан авсан байна. Ч.Ундрал энэ сургуульд урлагийн менежмэнтийн чиглэлээр таван жил суралцах юм.
Эх сурвалж: “Өглөөний сонин”