Шинэ амьдралаасаа шинэ ертөнцийг бүтээгээрэй

babyҮр хүүхэд гэдэг бурхнаас ирдэг нандин бэлэг. Бүсгүй та үрийн зулай үнэрлэн, ээж болох хүсэл мөрөөдөлдөө автаж явна уу? Хэрвээ тийм бол зүгээр нэг хүсэх биш биеэ яг одооноос эхлэн бэлтгэж, шинэ амьдралаар амьдрах хэрэгтэй. Таны шинэ амьдралаас эрүүл саруул өхөөрдөм шинэ ертөнц мэндлэнэ шүү дээ.
Залуухан бүсгүй та ээж болохын тулд эрүүл чийрэг байх ёстой. Тиймээс зөв дадал зуршилтай болж, биеэ чийрэгжүүлж эхлэх хэрэгтэй болох нь.  Бөөрний өвчлөл маш түгээмэл. Хэрвээ таны бөөр өвддөг бол хамгийн түрүүнд эмчлүүлээрэй. Мөн дархлаа дэмжих нэмэлт амин дэм ууж хэрэглэх нь зөв. Жишээ нь өдөр бүр 400 гр фолийн хүчил уувал ургийн гаж хөгжлөөс сэргийлж болдог.
Эмчийн үзлэг шинжилгээг залхуурч, хойргошилгүй заавал хийлгэх хэрэгтэй. Хэрвээ шинжилгээгээр таны цус бага гэж гарвал зайлшгүй эмчлүүлээрэй. Цус багадалт бол эх, ургийн эрүүл мэндэд тун сөрөг нөлөөтэй байдаг юм шүү.
Хэрвээ ямар нэг эм бэлдмэл, эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол эмчдээ нэг бүрчлэн хэлж, тэмдэглүүлээрэй. Учир нь олонх эм, тан, бэлдмэл ургийн биемахбодыг хордуулж, эмгэг гаж нөлөөтэй болох үндэс шалтгаан болдог гэж байна.
Архи, тамхи, кофегоос бүрэн мөсөн татгалзаарай. Эдгээр нь ургийн сэтгэц, мэдрэлд нөлөөлдөг хортой зүйлс. Архи тамхи нь үр зулбах, дутуу төрөх, тархины хөгжил саатах, доройтох аюултай. Үүнээс гадна сэтэрхий уруул, тагнайтай болох шалтгаан болно.
Хоолныхоо орц, цэсэнд эргэлт хийгээрэй.
Эхийн хооллох зуршил, хоол хүнсний сонголт хэвлий дэх хүүхдийн өсөлт бойжилтонд онцгой нөлөөтэйг мартаж болохгүй. Өөх тос уураг агуулсан хоол тэжээл голчлон хэрэглэвэл хүүхдийн зүрхний эмгэг, хэт таргалалт, чихрийн шижинтэй болох суурийг тавьж болзошгүй. Тиймээс шинэхэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, загас, улаан буудайн гурил, ислэг ихтэй хүнс өдөр тутамдаа хэрэглэж заншвал таны ирээдүйн хүүхэд тархины хөгжил сайтай, эрүүл чийрэг өсөх нь дамжиггүй.

Онцгойлон анхааруулахад А аминдэмийн илүүдлээс сэргийлээрэй

 

А амин дэмийн илүүдэлтэй ээжээс тархи, зүрх, нуруу нугалмын гаж хөгжилтэй хүүхэд төрж болзошгүйг эрдэмтэд сануулдаг юм. Амин дэм тустай ч эх захгүй хамаа замбараагүй хэрэглэвэл хор болдгийг сануулах нь илүүц биз ээ.
Эцэст нь залуухан бүсгүй минь, өдөр бүр цаг ямагт эрч хүчтэй байгаарай. Өдөр бүр тасралтгүй дасгал хөдөлгөөн хийгээрэй. Хөдөлгөөний дутагдалгүй ээжээс хүчил төрөгчийн дутмагшилтай хүүхэд төрөх нь ховор байдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг юм шүү.
Ээж болж, энхрий үрийн зулай үнэрлэх хязгааргүй хүсэлд хөтлөгдөн яваа залуухан бүсгүй минь, өнөөдрөөс эхлэн шинэ хэвшил, шинэ зуршлаар, шинэ амьдрал эхлүүлээрэй.
Хэвлийдээ бойжих бяцхан үрийн эрүүл мэндэд санаа зовнилгүй хүлээх нь ямар их аз жаргал баяр баясгалан гэж санана.
Шинэ амьдралаасаа, шинэ ертөнц тосож авахаар шийдсэн бүсгүй танд амжилт хүсье.

Шинэ амьдралаасаа шинэ ертөнцийг бүтээгээрэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.