Нөхөр маань минийхийг суначихсан байна гээд байх юм

Business-Dress-for-Women-2012Сүүлийн үед дотоод сэтгэлээ уудалж, хэн нэгэнтэй ярилцмаар санагдаад ер болдоггүй. Заримдаа хэнд хэлэхээ ч мэдэхгүй хэцүү зүйл гэж байдаг шүү дээ. Би нөхөртэйгөө суухаас өмнө нэгэн залууд их хайртай байлаа. Хайр ч гэж дээ. Бид хүүхэдтэй болсон ч тэр хэвлий дэх үр бид хоёрыг орхиод явчихсан юм. Ийм болохоор би түүнийг хайр байсан гэж боддоггүй.
Зөндөө уйлж, эргээд ирэх болов уу гэсэн горьдлого минь харин хэзээ ч бүтээгүй юм даа. Эцэст нь, би амаржих болж, хөдөө сумын эмнэлэгт эмч нар нь ус нь гарчихсан намайг төрөхийн оронд ойртуулахгүй байсаар арай гэж төрөх болоход хөөрхий үр минь амьгүй гарч ирсэн. Тэр явдлаас хойш би гэдэг хүн тэнэг ч юм шиг, мангар ч юм шиг болж, амьдрах ч хүсэлгүй болоод байсан юм.
Ингэж зовж шаналж явахад минь тэр залуугийн үеэл дүү гэх залуу (одоо миний нөхөр) надад их сайн ханддаг байлаа. Үеэлээ үзэн ядаж, намайг сэргээх гэж хамаг байдгаараа л хичээсэн дээ. Өдөр бүр над дээр ирж, дуу дуулж, намайг хоолонд оруулаад л… Харин би хажууд нь уйлаад л, сэтгэлээ уудлан ярилцдаг ганц хүн минь тэр болчихсон байсан.
Ингэж явсаар нэг л өдөр тэр надад хайртай, сэтгэлтэй гэж намайг улам ихээр халамжлах болсон. Тэр хэцүү үед намайг эмэгтэй хүн гэдгийг минь, дахиад ч үр хүүхэдтэй болно гэдгийг надад тэр л өдөр бүр сануулж, ойлгуулдаг байсан. Ингэж явсаар нэг л мэдэхэд бид хоёр гэрлэхээр болж, сумандаа нижгэр хурим хийсэн дээ.
Одоо бид хоёр хөөрхөн зулзагатай болсон. Би өөрийгөө гурван хүүхэдтэй гэж боддог. Анхны үр минь бүтээгүй ч гэсэн хорвоод ижийдээ ирсэн гэж би дандаа залбирч, түүнийхээ төлөө амьдардаг.Нөхөр минь бидний төлөө бүхнийг зориулдаг. Хэзээ ч өнгөрсөн баларсныг сөхөж намайг гомдоож, уйлуулж байгаагүй. Харин би л хэд хэдэн удаа уйлж суухад минь “Өнгөрснийг бодож юунд нь хар нулимс унагадаг юм” гэж загнаж байсан удаатай.
Гэхдээ сүүлийн үед нөхрийн минь хэлсэн нэг үг одоо ч сэтгэлээс минь гарахгүй байна. “Чинийх өмнөх шигээ байхаа больчихсон байх юм. Суначихсан юм шиг” гэж миний нууц газрын тухай ярьсан тэр үг. Би гомдоогүй л дээ. Бид хоёрт нууж хаах юм байдаггүй болохоор манай хүн санаснаа хэлчихсэн нь тэр байх.
Энэ үгийг сонссоноосоо хойш өөртөө нэг л сэтгэл дундуур болчихлоо. Би гурав төрөхдөө гурвууланд нь өөрөөрөө төрсөн. Хань минь намайг хуурч, гомдоох зүйл нэг ч удаа хийж байгаагүй. Ажлаасаа яаран гэртээ ирдэг, хүүхдүүддээ амь.
Магадгүй тэр минь надаас илүү сайхныг хүсэхдээ л ингэж хэлсэн байх гэж бодогддог болоод байна.
Би яах вэ. Сонин, сайтаас уншиж байхад хагалгааны аргаар хэвэндээ орж болдог л гэх юм. Бас тусгай дасгал байдаг л гэх юм. Найз хүүхнээсээ сонсч байсан, бас хийж ч үзсэн. Тэгээд нөхрөөсөө асуухаар ямар ч өөрчлөлт алга л гэх юм. Надад ч өөрчлөлт мэдрэгдэхгүй юм.
Над шиг ийм асуудалтай бүсгүйчүүд хэр олон байдаг бол. Та бүхэн сэтгэгдлээсээ надтай хуваалцаач.

ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Нөхөр маань минийхийг суначихсан байна гээд байх юм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.