Бүсгүй бүрт өгөх урмын үгс

d88a16413716e09ffb8ccfd46430637c1Хийхийг хүссэн ч зориг чинь хүрээгүй тэр л  зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Та эхэлж чадсан байхад дуусгаж бас чадна гэсэн үг.
Амьдралыг бас өөрийгөө буруутгаж суухын оронд яг одоо өөрийнхөө төлөө багахан ч гэсэн алхам хийгээрэй. Хийхийг хүссэн ч зориг чинь хүрээгүй тэр л  зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Та эхэлж чадсан байхад дуусгаж бас чадна гэсэн үг. Жижиг амжилт том амжилтын анхны алхам гэдгийг санаарай. Хүч чадал, ур чадвар танд хангалттай бий. Гутранги үзэлтэн хийх боломжгүй гэдэг бол, өөдрөг үзэлтэн хийж болох юм байна гэдэг. Харин урам зоригтон хийчихлээ гэж хэлдэг байна.
Тиймээс өхөөрдөм дүр төрхөө өдөр бүр дорддог шиг, сэтгэл зүрх оюун бодлоо ч бас урмаар дүүргэн тордоорой. Таны нөхөр, хань эсвэл дарга тань танд урам зориг өгч, “Чи хийж чадна, амжилтанд хүрч чадна” гэх зэрэг урмын үгсийг хэлдэг бол та, жинхэнэ нөөц бололцоогоо гаргахын тулд дотоод хүчээ хэрхэн ашиглах  бол? Танд бүх зүйлийг хийх, болгох, амьдралаа хүссэн чигтээ залах хүч чадал бий.
Харин танд байгаа хүч чадал, нөөц бололцоо урмаар цангаж байдгийг мартаж болохгүй. Өдөр бүрийг аз жаргал баяр баясгалантай өнгөрүүлэх боломжоо алдахыг хүсэхгүй л байгаа бол бусдыг хүлээлгүй өөрийгөө урамшуул. Далдын далд ертөнцөд нойрсож буй хүчирхэг, өхөөрдөм, инээд цалгиасан гүнжээ сэрээгээрэй. Урмаар далла, бас шагна нойрноосоо тэр лавтайяа сэрнэ. Итгэхгүй байгаа бол туршаад үзээрэй, хонгор охид бүсгүйчүүд минь.

Бүсгүй бүрт өгөх урмын үгс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.