Гэрийн нөхцөлд хумсаа хэрхэн бэхжүүлэх вэ?

734f6c5db1a03fc6f26581b03b4f8e32Таны хумсыг бэхжүүлэх үр дүнтэй маскууд:
Оливын тос + Нимбэгний шүүс Бэхжүүлэгч маск
Усны уур дээр тосоо халаагаад 1цайны халбага нимбэгний шүүс нэмээд хутгана. Бэлэн болсон тосоо хумсан дээрээ түрхэж иллэг хийгээд бээлий өмсөөд хононо. Маскийг 7 хоногт 2-оос илүү тавьж болохгүй.
Далайн давс – Бэхжүүлэгч болон тэжээл өгөх маск
Хагас литр усанд 1 хоолны халбага далайн давс нэмээд хутгана. Үнэр оруулагчгүй давс байвал сайн. Давстай усаа намхан саванд хийгээд хуруугаа дүрнэ. Ойролцоогоор 20 минутын дараа хуурай болтол нь арчаад тос түрхээрэй. Дарааллан 10 хоног хийхэд хумс эрүүлжиж сэргэнэ. 10 хоног маск тавьсан бол 1 сар өнжинө.
Улаан перецтэй маск – Бэхжүүлэх болон ургалтыг дэмжих 
Нунтаг улаан перец цайны халбагаар хагас, 10 дусал буцалсан ус, 1 цайны халбага гарын тосыг бүгдийг нь нийлүүлэн хутгана. Тосоо усны ууран дээр 10 минут байлгаад хөргөнө. Дараа нь хумсан дээрээ тэгшхэн түрхээд 10-15 минут байлгана. Гараа хүйтэн усаар угаана. Маскийг сард нэг удаа л тавих хэрэгтэй.
Давс + Нимбэгний шүүс Бэхжүүлэх үйлчилгээтэй маск
Аяганд 2 чимх давс, хоолны халбага нимбэгний шүүс нэмээд хутгана. Давстай шүүсээ хумсандаа түрхээд 15-20 минутын дараа бүлээн усаар угаана.

Гэрийн нөхцөлд хумсаа хэрхэн бэхжүүлэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.