Гар доорх материалаар хэрхэн нүүрэндээ маск тавих вэ

маск540_lХавар боллоо бүсгүйчүүдээ. Шороо шуураад салхи салхилаад нүүрний чинь арьс таталдаад нэг л хэцүү байна уу?  Арьсаа гоёмсог байлгахын тулд та 7 хоногт 1-2 удаа маск тавих шаардлагатай.  Дандаа дэлгүүрээс маск аваад байх хэцүү л байгаа биздээ. Гэрийн нөхцөлд гар доорх материалаар хэрхэн маск тавих талаар та бүхэндээ хэлье.
1. Өндөгний цагаан: батгашилттай арьсанд  түрхэнэ. Өндгийг шараас нь салгаж аваад нүүрэндээ түрхээд 10-15 мин байлгана. Аяандаа өөрөө хатна. Бүрэн хатаад дууссаны дараа бүлээн усаар угаагаарай. Арьс чинь зөөлрөөд их сайхан болно. Би ч гэсэн энэхүү маскыг тавьж байсан их таалагдсан шүү.
2. Огурцы: холимог тослог хуурай ямар ч арьстай хүнд тохирно. Нимэгхэн нимэгхэн зүсээд нүүрээрээ битүү тавиад 10-20мин байлгахад л болно. Арьс чинь сэргээд их сайхан болох болно.
3. Гадил  : ганцхан гадил аваад нухна. Сайн нухсны дараа нухаш шиг болохоор нь нүүрэндээ 20-25 мин тавина. Арьсанд чинь тэжээл өгч бохирдлыг цэвэрлэнэ.
4. Лемон : лемоны шүүсийг шахаад нүүрэндээ тоник түрхэж байгаа юм шиг шавшиж өгнө.  10-15 мин байлгаж хатаагаад нүүрээ бүлээхэн усаар угаагаарай. Батгатай хүнд их сайн. Батгыг чинь хатааж өгөх болно.
Анхаарах зүйлс : зарим эмэгтэйчүүд маск тавьж байгаа юм чинь цэвэрхэн болчино гээд нүүрээ цэвэлдэггүй. Энэ нь их буруу зүйл . хэрвээ та нүүрээ нүүрний савангаар угаадаг байсан бол угаасныхаа дараа маскаа тавина. Харин маскаа тавьныхаа дараа тос сүүн шингэн гэх мэт зүйлсээ түрхэж болно.
Мөн хамгийн чухал зүйлсийн нэг бол шөнийн тос. Тослог арьстай хүмүүс тос түрхээд унтах юм бол нүүрээр дүүрэн юм гарна гэсэн буруу бодолтой байдаг. та ямар ч арьстай байсан хамаагүй өөрийнхөө арьсанд тохирсон шөнийн тосыг заавал хэрэглэх шаардлагатай.

Гар доорх материалаар хэрхэн нүүрэндээ маск тавих вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.