Hайз бүсгүйчүүдээ ялгаж сур

blue-blue-jeans-cute-fashion-jeans-Favim.com-280807Өмнөх үг: Бүсгүйчүүд бид л болсон хойно ганцаардахаас үхтэлээ айдаг нь нууц биш. Яагаад гэвэл, амьдралдаа тохиолдсон баяр баясгалан, уйтгар гунигыг хэн нэгэнтэй хуваалцаж байж л сэтгэлээ онгойлгодог шүү дээ. Харин ийм ярианд нь эрчүүд биш, эмэгтэйчүүд л хань болж чадна. Гэхдээ…

Tаны өрсөлдөгч найз бүсгүй
Тэр таны найз залуу эсвэл нөхрийг чинь аль хэдийн булаахаар шийдчихсэн байна. Гэхдээ үүнийгээ нууж, та хоёрыг ялангуяа залууг чинь үл анзаарагч болж жүжиглэнэ. Та хоёрыг хамтдаа явж байхад таарвал ямар нэг юманд яарсан завгүй хүн болж хувирч ч чадна. Бүр яах аргагүй хамтдаа өнгөрөөх баяр тэмдэглэлт өдрөөр таарсан ч таны залуугаас олон юм шалгаахгүй гүрийж ч мэднэ. Харин та түүнийг хайрттайгаа үлдээгээд жаахан л холдох юм бол наалинхай загнан нөхрөөс чинь ямар нэг шалтаг гарган тусламж гуйж, анхаарлыг нь өөртөө татахаа мартахгүй. Сайн ажиглавал тэр санамсаргүй мэт боловч таны нөхөр, найз залуугийн ярьсан ганц ч үгийг сул орхихгүй үргэлж дэмжиж санаа нийлсэн хариу өгч байх вий. Магадгүй бас таныг ярианд ганцаардуулж, эвгүй байдалд тоглоом шоглоомоор оруулахдаа ч дургүйцэхгүй шүү.
Хамгийн гол нь та хоёр урьд нь тийм ч их дотно харьцаатай байгаагүй бол одоо өөрчлөгдөх болно. Таны төрсөн өдрөөс эхлээд шинэ жил, эмэгтэйчүүдийн баяраар тэр ч байтугай дурлалт хосуудын баяр валентины өдрөөр ч ганцаардаж таныг бараадсан хүний дүрээр зочилж магадгүй. Тэгээд бас санамсаргүйгээр задгай энгэртэй нимгэн цамц өмсөөд, хундага дарсанд сэтгэл нь хөдлөн согтоод ер нь танаас илүү нөхрийг чинь сандаргах юм бэлтгэж ирсэн ч чадна. Тэр үед таны хайрттайгаа хоёулхнаа байх гэсэн төлөвлөгөө талаар болж оройжин түүнд үйлчилж, “ганцаардлаас” нь хуваалцаж өнгөрвөл харамсалтай Тиймээс та л өөрөө найз хүүхнээ ямар хүн гэдгийг нь таньж ямар үед дотносож болох, хэзээ нь зайгаа авахыг ялгаж сур. Ер нь таны найзууд ганц бие эмэгтэй эсвэл яг тогтсон амьдралгүй нэгэн бол та жаахан ч гэсэн болгоомжлоход илүүдэхгүй шүү. Эцэст нь анхааруулахад хэчнээн сайн найз байлаа ч гэсэн найз бүсгүйчүүдээ гэр бүлийн амьдралдаа битгий оруулж бай.

Атаач найз бүсгүй
Таныг найз залуутайгаа танилцуулах тэр мөчөөс эхлээд та хоёрыг ёстой нэг заяаны хосууд, хайртай хүмүүс нэгийгээ оллоо гэх мэтээр та хоёрыг баярлуулсан гоё сайхан үгс урсгаж эхлэнэ. Түүнтэй хэдэн цаг ч ярьсан таныг болон хайртыг чинь уран цэцэн үгээр магтаад дуусахгүй. Гэвч бодит байдал дээр тэр ингэж хэлэхийг хүсээгүй. Харин ч таныг өөртэйгөө харьцуулж, хайр сэтгэл, аз жаргалыг чинь жигнэж суугаа. Тэр ч бас боломжийн ажилтай, хүссэнээрээ хувцаслачихдаг, хүсэн хүлээх хайртай хүнтэй байхыг хүсдэг учраас. Гэхдээ түүний дутуу бүхэнд та буруутай биш шүү дээ.
Хүүхнүүд л болсон хойно илүү сайхан амьдрах, бусдаас ямар нэг талаараа дутуу байхыг тэвчиж сууж чадахгүй. Хэрвээ найз бүсгүй чинь танд атаархаж явдаг бол бүтэлгүй байгаа зүйлийн тухай ярьж, сэтгэл гундуухан яваагаа харуул. Хайрандаа умбаж, ажил амьдралаа өөдрөг байгаагаа тэр болгон дэлгэж яриад байвал атаач занг нь улам л хөдөлгөөд байх болно шүү дээ. Гэхдээ найз бүсгүй болгон ийм муу хүмүүс биш шүү дээ. Зөвхөн амьдралд юу чухал гэдгийг мэдэрч амжаагүй яваа ганц нэг нь л ийм байдаг юм.
Та юуны түрүүнд атаач найз бүсгүйг таньж сур. Тэр таны сайн сайхан бүхэнд атаархана. Нэр хүнд, хайр сэтгэл, эдлэл хэрэглэл, гэр орон, ажил төрөл гээд өөрийнхтэйгөө харьцуулж болох бүхэнд атаархана гэсэн үг. Танай гэрт шинээр нэмэгдсэн ямар нэг шинэлэг тавилга, танд ирсэн тушаал дэвшүүлэх тухай санал түүнийг нойргүйдэлд оруулах хамгийн том шалтгаан болдог гээд бодохгүй юу. Боловсрол мэдлэг тааруухан дээр нь атаач бүсгүй бол та түүнээс гэр бүлээ хамгаал. Худал үг хурц хутганаас иртэй гэдэг дээ. Тэр таны хайртад эсвэл танд эргэлзээ төрүүлсэн, муу үр дагавар авч ирэхээр зүйлүүдийг ухаарал, сургаалиар өнгөлөн өгч чадна. Эцэст нь та хамгийн сайн найзыгаа өөрт чинь бага ч гэсэн атаахраж явдгийг мэддэг бол дотны холбоогоо холтгоход буруудахгүй шүү. Тэр танд байгаа өөрийнхөөс нь илүү бүхнийг сэтгэлдээ хулгайлж байна гэж бод.


Hайз бүсгүйчүүдээ ялгаж сур
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.