Мисс Б.Гүнзаяа: Эр хүнээс хараат байхыг хүсдэггүй

-Азийн кино фестиваль \AFA\ саяхан болж өнгөрсөн. Тус кино наадам нь “Азийн улаан хивсний ёслол” буюу Азийн кино урлагийн дээд тэмцээн юм. Энэхүү наадам эх орноо төлөөлөн амжилттай оролцсон бүсгүйг ярилцлагын зочноор урьсан юм. Тэр дэлхийд танигдах загварынхаа гарааг ийнхүү эхэлж байна. Түүнтэй ярилцсан цөөн хоромыг хамтдаа хуваалцъя.

-Азийн кино наадамд амжилттай оролцсонд тань уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.

-Баярлалаа та бүхэнд.

-Ярилцлагаа таны аян замын сонин сайхнаас эхлэе гэж бодлоо. \AFA\ 11 дэх удаагийн Азийн кино наадам хэрхэн болж өнгөрөв?

-Азийн кино наадам өнгөрсөн лхагва гарагт болж өнгөрлөө. Энэхүү наадамд маш амжилттай оролцоод ирлээ. Азийн кино наадамд дэлхийн өнцөг булан бүрээс алдартай кино найруулагч, жүжигчид урлагийн томоохон төлөөлөл бизнесмэнүүд оролцдог онцлогтой.

-Энэ кино наадамд яагаад таныг онцлон урьсан бэ?

-Мисс монгол аялал жуучлалын холбоо дэлхийд гарах гарцыг минь нээж өгсөн. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа мянга мянга фото моделийн чиглэлээр ажилладаг охидын зургаас миний зураг шалгарч үлдсэн л дээ. Учир нь өмнө гаргаж байсан амжилтууд энэ шалгуурт тэнцэх болсон шалтгаан болж өгсөн. Би өөрийгөө улаан хивсний ёслолд уригдана гэж төсөөлөөгүй. Үнэхээр их баярласан.

-Дэлхийн хэмжээний болон олон улсын миссийн тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт мандуулан өмнө нь гарч байгаагүй шилдэг амжилтуудыг шат дараалан үзүүлсэн нь нөлөө бүхий продюсеруудын хараанд өртөж фото, видео, реклам болон телевизийн уран бүтээлд оролцох боломжтой хэмээн үнэлэгдэж шинэ дүр төрх гэдэг  утгаараа уригдсан гэж бодож байна.

-Мисс Б.Гантогоо ахалсан гэсэн энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Монгол аялал жуучлал холбооны тэргүүн гэдэг утгаараа Б.Гантогоо эгч маань оролцсон. Цаашлаад Азийн кино наадамд монголчуудын оролцох маш том үүд хаалга нээгдэж байна.

-Танд улаан хивсэн дээр алхахад ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Анх удаа монголчууд Азийн улаан хивсний ёслолд оролцож байна. Миний хувьд эх орноо төлөөлж байгаа гэдэг утгаараа онцлогтой. Тус наадмыг зохион байгуулсан Саша Васем захиралтай уулзах үеэр өндрөөр хүлээж авсан. Цаашид монголчуудтай анхаарч ажиллана гэж тухайн үед хэлсэн.

-Мөн Хонконгийн “Film awards tv” сувгаас хамтарч ажиллах санал ирсэн. Хонконг дах загварын карьер маань эхэлсэн гэж хэлж болно. Ирэх сараас эхлэн хамтарч ажиллахаар төлөвлөөд байна.

-Таны өмссөн даашинз олны анхааралыг их татсан болов уу?

-Монголын хамгийн тансаг даашинз урладаг “ОCouture” бренд хамтарч ажилласан. Тэр үдшийн улаан хивсний ёслолд өмссөн хамгийн гоё даашинз байсан. Наадамд оролцсон бусад хүмүүс хэлэхдээ “Монголын дизайнерын урласан бүтээл ямар чамин юм бэ” гэж магтаж байсан. Хэвлэл мэдээллүүдээр хамгийн гоё даашинзтай бүсгүй гэж бичигдсэн байна лээ.

-Таниас өөр орны мисүүд уг арга хэмжээнд уригдсан уу?

-Солонгос Хонконгийн мисүүд орсон.

-Азийн кино наадамд оролцоход ямар нэгэн бэрхшээлтэй зүйл танд тулгарав уу?

-Ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцлоо гэхэд эх орноос маань дэмжлэг байдаггүй. Бүгдийг өөрийн зардлаар хийх хэрэгтэй болдог. Цаашид дэлхийд нэрээ гаргах олон тэмцээн уралдаанд дэмжээсэй гэж хүсдэг дээ.

-Мисс, модель хоёрын ялгаа юу вэ?

-Тухайн дизайнерын хувцсыг амилуулдаг хүнийг модель гэж нэрлэдэг. Тэгвэл миссгэдэг нь илүү өргөн хүрээг хамардаг. Жишээлбэл хувь хүнээс өндөр чадварууд шаарддаг л даа. Жишээлбэл гадаад хэлний мэдлэг, оюунлаг, спортлог гэх зэрэг бүхий л авьяас чадваруудыг шаарддаг учир мисс илүү нэр хүндтэй байдаг. Нэг үгээр хэлбэл мисс гэдэг нь бүхий л зүйлээрээ өв тэгш сайхан бүсгүйг нэрлэдэг ойлголт юм.

-Та загварын гараагаа хэрхэн эхлүүлсэн бэ?

-Эмэгтэй хүн бүр багаасаа мисс болохыг хүсдэг шүү дээ. Би ч гэсэн түүний адил. Миний энэхүү сонирхлыг гэр бүлийнхэн маань дэмжсэний эцэст загварт дурлаж амжилт гаргахын төлөө шаргуу хөдөлмөрлөх болсон. Хамгийн анх 10-р ангиасаа загвараар хичээллэсэн. Түүнээс хойш өдөр бүр тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүн өнөөдөр гарч байгаа юм болов уу. Олон улсын тэмцээнд өөрийгөө өндрөөр үнэлүүлнэ гэдэг тухайн хүнээс маш их хөдөлмөр тэсвэр тэвчээр шаардсан ажил. Тиймээс цаашид ч тасралтгүй хичээж дэлхийн хэмжээнд өөрийгөө гаргахыг зорьж байна.

- Мисс хүнд гадаад гоо үзэмжээс гадна дотоод гоо үзэсгэлэн мөн чухал байх. Тэгэхээр таны хувь хүний талаар ярилцья. Та өөрийгөө ямар зан араншинтай хүн гэж боддог вэ?

-Би айлын бага охин. Биеэ даасан, мөрөөдөмтгий, дайчин зан чанартай гэж хэлж болно. Маш шаргүй хөдөлмөрлөхийг хүсдэг. Өөртөө ч өндөр шаардлага тавихыг хүсдэг дээ. Миний дотроо баримтлаж явдаг бодол байдаг юм. Юу гэхээр эмэгтэй хүн эрэгтэй хүнээс хараат байх ёсгүй. Ямарваа нэгэн хүний гар хараад амьдралаа өнгөрүүлнэ гэдэг утгагүй хэрэг. Тийм дээ ч өөрийнхөө хөдөлмөрөөр ирээдүйгээ сайхнаар бүтээмээр байна. Хэзээ нэгэн цагт хайртай хүн минь гарч ирэхэд амьдралаа хамтдаа босгоно гэж боддог. Гэхдээ эр хүнээс ямарваа нэгэн байдлаар хараат байхыг хүсдэггүй. Хамааралтай ч байх албагүй шүү дээ.

-Таниас үлгэр жишээ аваад энэ салбараар хичээллэх хүсэлтэй олон охид бий болов уу. Эдгээр охидуудад хандаж хувийнхаа зүгээс ямар зөвлөгөө өгмөөр байна вэ?

-Одоогоор”Монгол мисс аялал жуучлал холбоо”-нд менежрийн үүрэг гүйцэтгэж байгаа. Мисс Монгол аялал жуучллал холбоо дэлхийн улс орнуудад тэмцээнд явуулах эрх байдаг. Энэ байгууллагаар дамжуулан ямар ч аюулгүй тухайн тэмцээнд эх орноо төлөөлж оролцох боломж байгаа. Монгол охидуудаа сайн бэлдээд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж зөвхөн монголоор хязгаарлахгүй том амжилтын эзэн болоосой гэж найддаг. Цаашид олон тэмцээнд охидуудаа идэвхитэй оролцоосой гэж хүсч байна. Үүн дээр хамтарч ажиллахад бэлэн байна гэж хэлмээр байна.

-Азийн кино наадамд оролцох үеэр Парисын загварын долоо хоногт оролцохыг санал болгосон гэж дуулсан?

-Тийм шүү. Сая болсон кино наадмын үеэр Францын загвар зохион бүтээгч Фатрик санал тавьсан. Тэрээр загварын салбартаа нэлээд нэр хүндтэй эрхэм юм .Фатрик өөрийнхөө урласан даашинзыг Парисын загварын долоо хоногт өмсөхийг надад санал болгосон. Маш их баярлаж саналыг хүлээн авсан.

-Ямар мөчид өөрөөрөө хамгийн их бахархаж байв?

-Өнгөрсөн жил 45 орны охидуудтай фото миссийн тэмцээнд өрсөлдөн эхний гуравт шалгарч үлдсэн.Уг тэмцээнээс “Miss elegance” гэсэн номинацийн эзэн болсон. Түүний дараа дэлхийн аялал жуучллалын шилдэг дүр төрхөөр шалгарсан. Тэр үед тайзан дээр Гүн-заяа гэж дуудуулаагүй. Харин “Монголиа” гэж зарласан. Тэр мөч миний сэтгэлд маш сайхан санагддаг. “Монголиа” гэж дуудахад сэтгэл огшиж өөрөөрөө маш их бахархаж билээ.

-Найз залуутай юу ?

-Одоогоор байхгүй байгаа.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 Э. Ариун

Үндэстэн агентлаг


Мисс Б.Гүнзаяа: Эр хүнээс хараат байхыг хүсдэггүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.