Усан эмчилгээний ач тус

jncpvfk4gss6qa67h5odn1nrqУсны эмчилгээний чанарыг хүн төрөлхтөн аль эртнээс мэддэг байсан аж. Эртний Ромд л гэхэд хүмүүс торхтой халуун усанд эмчилгээний ургамал хийж суух дуртай байжээ. Ус нь хүний биед дулааны, механик, химийн цочрол өгдөг байна. Ус дулаанаасаа хамаарч хүний биеийг халааж, хөргөж чадна.

Та халуун, хүйтэн усанд зэрэг орж үзээгүй бол эмчилгээний томоохон боломжийг алдаж байна гэсэн үг. Энэ нь хүний биеийн эсэргүүцлийг сайжруулж, тэсвэртэй болгодог. Эхэн үедээ та усны хэмийн ялгааг бага гаргаж, 2-3 минутын турш тийм ч халуун бус усанд ороод, дараа нь тийм ч хүйтэн бус усанд ийм хугацаагаар ороорой. Ингээд усанд орох болгондоо усны хэмийн ялгааг ихэсгэнэ.

Үүний дараа таны ядаргаа тайлагдаж, янз бүрийн өвчин хууч алгуурхан арилна. Усанд орох үедээ янз бүрийн давс, хөөс, эмийн ургамал хийхээ битгий мартаарай. Халуун усанд орохдоо нэмэлт бэлдмэлээ зөв сонгож чадвал судас, мэдрэл, үе мөчний өвчнөөс ангижирч, ханиад томуу, цаг агаарын өөрчлөлтөд тэсвэртэй болно. Мэдээж халуун усанд зөв орж сурах хэрэгтэй.
Та 37-38 хэмийн дулаанаас дээш усанд орох хэрэггүй. Эс тэгвэл халуун ус таныг ядрааж, сульдаана. Мөн хоол идсэнээс хойш хоёр цагийн дараа болон хоол идэхээс өмнө усанд орох нь танд л тустай. Хэдий эрүүл мэнддээ асуудалгүй байлаа ч 20-25 минутаас хэтэрч болохгүйг санаарай. Үүнээс их хугацаагаар орвол зүрх ачаалладаг байна. Усанд орсны дараа хуурай алчуураар биеэ арчиж бага зэрэг амарна. Давс, тос, ургамлын нэмэлтийг усанд орохдоо хэрэглэвэл бие махбодь бүрэн амарч, булчин сулардаг. Ялангуяа давстай усыг бодисын солилцоо алдагдсан хүмүүс болон экземтэй хүн хэрэглэхийг зөвшөөрдөг. Давсанд агуулагдах иод нь халдваргүйжүүлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул бамбай булчирхайн үйл ажиллагаанд таатайгаар нөлөөлдөг байна.


Усан эмчилгээний ач тус
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex