Кино урлагт өдөр өдрөөр шинэ уран бүтээл мэндэлж, сайнтай муутай нэр зүүдэг нь үзэгчид хийгээд урлагийнхны хувьд аль хэдийн сонин содон санагдахаа больсон. Урьд өмнө нь кино театруудаар чанартай хэдэн бүтээл гарч кино урлагийн нэр хүнд өндөрт мандаж явсан цаг саяхан бол сүүлийн үед ашгийн төлөөх бүтээлүүд нэмэгдсэнээр киночдын ашиг орлого, нэр хүнд үнэгүйдсэн гэж хэлж болно. Энд тэндхийн энтертэйнмэнт шоу нэвтрүүлгийн оролцогчид, сошиалаар олны танил болсон хүмүүсийг хүртэл онилоод тоглуулчихдаг урлагийнхны зан улам л эрчимжээд буй. Тэгвэл “Хайр” хэмээх дэлгэцийн шинэ уран бүтээл тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байгаа бөгөөд “Монголиан нэкст топ модел” шоу нэвтрүүлгийн гуравдугаар байрын эзэн Э.Номин-Эрдэнэ тус киноноос жүжигчний карьераа эхлүүлэх гэж буй бололтой. Манай улсад чухам ийм маркетинг нь бараг уламжлал болон тогтсон гээд хэлчихэд буруудах юун . Сайнтай муутай мэргэжлийн жүжигчид гэсэн тодотголтой диплом өвөрлөсөн хүмүүсийн хийх ажил бус салбар салбарын мэргэжил харгалзахгүй “хөөрхөн” хүмүүсийн хийх ажил юм уу даа? Сониноос тус киног ухаалаг гар утсаар хийж байгаа бөгөөд үүгээрээ Монголдоо хамгийн анхдагч нь болж байгаа юм гэсэн шүү.
Эх сурвалж:Шуурхай.мн