Секс нас уртасгадаг

coupleОлон арван судалгааны үр дүнд эрдэмтэд секс нас уртасгадаг, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг, биеийн жинг багасгадаг, өвчин намдаах чадвартай, түрүү булчирхайн хорт хавдар болон ханиад хүрэхээс сэргийлдэг гээд олон гайхамшигт боломжийг нь дурдсаар ирсэн. Энэ тухай эрүүл мэндийн, гоо сайхны, сэтгэл судлалын, гэр бүлийн гэх мэт сэтгүүл дээр голчлон бичдэг бол дэлхийн эдийн засгийн хамгийн нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг Форбс энэ талаар анх удаа ихээхэн анхаарал татсан материал бичжээ. Мэдээж Форбсын уншигчдад ч секс сонирхолтой сэдэв шүү дээ. Ингэхэд секс тэгээд юугаараа гайхамшигтай юм бол?

  • 1. Нас уртасгадаг
    Белфастын Хатан хааны их сургуулийн эрдэмтэд байнгын бэлгийн харьцаанд байгаа эсэхээс хүний эрүүл мэндийн ерөнхий байдал хамааралтай болохыг нотолсон судалгаа хийжээ. Мөн 10 эрэгтэйн 10 жилийн амьдралыг судалж үхлийн шалтгаанд дүгнэлт хийж үзсэн байна. Гэтэл байнга секс хийж, амьдралдаа хамгийн олон таашаал авч байсан эрэгтэй хүний нас баралтын үзүүлэлт огт секс хийдэггүй байсан эрийнхээс даруй 50 хувь бага байжээ.
  • 2. Үнэрлэх чадвар сайжирна
    Учир нь сексийн дараа пролактин хэмээх даавар ихээр ялгардаг. Энэ нь төв мэдрэлийн системийн үнэрлэх хэсгийн төвд шинэ эдүүдийг бий болгодог байна.
  • 3. Зүрхний өвчнөөр өвдөх нь багасдаг
    2001 онд Хатан хааны их сургуулийн эрдэмтэд анхаарлаа зүрх судасны өвчлөлд хандуулжээ. Судалгааныхаа үр дүнд тэд долоо хоногт 3 болон түүнээс олон удаа тогтмол бэлгийн харьцаанд ордог эрчүүд зүрхний шигдээс, зүрх гэнэт хаагдах өвчнөөр хоёр дахин бага өвчилж байжээ.
  • 4. Жин багасч биеийн ерөнхий байдал сайжирна
    Секс нэг утгаараа биеийн тамир юм. Нэг удаагийн гал халуун секс 200 калори шатаадаг нь гүйлтийн зам дээр 15 минут гүйсэнтэй тэнцэнэ гэсэн үг. Сэрэл нь хөдөлсөн хүний судасны цохилт минутанд 150 хүртэл удаа цохилдог нь дээд зэргийн хүч гаргаж байгаа мэргэжлийн тамирчныхтай адил байнаа гэсэн үг юм. Түүнээс гадна сексийн үеэр цээж, гар, бэлхүүс, өгзөг, хонгоны бүх булчингууд дээд зэргээр ажилладаг. Мөн сексийн үед яс, булчингийн үйл ажиллагааг сайжруулахад чухал нөлөөтэй тестостерон дааврын ялгарал ихэсдэг байна.
  • 5. Хямралаас гарна
    293 эмэгтэйн дунд хийсэн судалгааны үр дүн ингэж гарчээ. Америкийн сэтгэл судлаач Гордон Гэллап бэлгийн хамтрагч нь бэлгэвч хэрэглэдэггүй бүсгүйчүүд сэтгэл санааны хямралд орох нь бэлгэвч хэрэглэн секс хийдэг эмэгтэйчүүдээс хавьгүй бага байжээ. Үүний нэг тайлбар нь эр хүний үрийн шингэнд агуулагддаг простогландин даавар нь үтрээнд орсноор бүсгүй хүний өөрийн нь даавруудын ялгарлыг зохицуулж байдаг байна.
  • 6. Өвчин намдана
    Сексийн үеэр окситоцин дааврын ялгавар жирийн үеийнхээс даруй 5 дахин нэмэгддэг байна. Энэ даавар ихээр ялгарснаар янз бүрийн өвдөлт, толгойн, цусны даралтны болон бүр толгойн архаг өвдөлтийг ч намдаах чадалтай эндорфины хэмжээг ихээр нэмэгдүүлдэг байна. Мөн бүсгүйчүүдийн хувьд сексийн үеэр эстроген дааврын ялгарал ихэссэнээр сарын тэмдгийн өмнөх үеийн өвдөлтийг ч намдаадаг байна.
  • 7. Ханиад томуу тусах нь багасдаг
    Пенсильваний их сургуульд явуулсан судалгаагаар долоо хоногт 1-2 болон түүнээс дээш удаа тогтмол секс хийдэг хүмүүсийн биен дэх амин хүчлүүдийн хэмжээ секс хийдэг хүмүүсээс 30 хувь өндөр байжээ. Эдгээр амин хүчлүүд нь хүний биеийн дархлалын тогтолцоог хамгаалж байдаг билээ.
  • 8. Шээсний замын эрхтний үйл ажиллагааг сайжруулна
    АНУ-ын нэрт доктор Кегелийн зохиосон бэлгийн замын эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулах дасгалыг та лав сонссон байх. Бид энэ дасгалыг бие засах үедээ өөрсдөө ч мэдэлгүй хийж байдаг. Тэгвэл сексийн үеэр чухам яг эдгээр булчин, эрхтнүүд дээд зэргээр ажилладаг байна.
  • 9. Шүдний байдал сайжирна
    Эр хүний үрийн шингэнд цайр, кальци болон бусад эрдэс агуулагдаж байдаг нь шүдний гэмтлийг бууруулахад нөлөөлдөг. Энэ нийтлэлийг хүүхэд уншиж магадгүй учраас чухам яаж эр хүний үрийн шингэн шүдийг сайжруулдаг талаар дэлгэрэнгүй бичихээ больё. Гэхдээ энэ арга бол томчууд бидний хувьд шүдний оогоор шүдээ угааснаас хавьгүй тааламжтай гэдгийг хэлье. Тэрчлэн эрдэмтэд сексийн өмнө, хойно шүдээ угаах нь өөрөө бас шүдний ариун цэврийг хангадаг гэдгийг нотолдог.
  • 10. Эрүүл түрүү булчирхай
    Бөөр, түрүү булчирхайн эмч нар үрийн шингэний тогтмол гадагшлуулалт, түрүү булчирхайн өвчлөл хоёр хоорондоо холбоотой гэж үздэг. Учир нь үрийн шингэнийг боловсруулахын тулд түрүү булчирхай болон төмсөг цуснаас цайр, лимоны хүчил, кали зэрэг бодисыг аваад тэдгээрийг бараг 600 дахин өтгөрүүлдэг байна. Тэдгээр бодистой хамт цуснаас ялгарсан канцерогенууд мөн ихээхэн өтгөрдөг. Тиймээс өтгөрсөн канцерогеныг бие махбод дотроо хадгалж байснаас аль болох хурдан салах нь эрүүл мэндэд тустай. Эр хүний хувьд эдгээрээс сексийн ачаар салдаг байна. Гэхдээ нэг зүйл сануулахад хэрвээ та зөвхөн түрүү булчирхайгаа цэвэршүүлэх зорилгоор үрийн шингэнээ гадагшлуулмаар байгаа бол гар хангалга хийсэн нь хавьгүй дээр. Учир нь хэд хэдэн бүсгүйтэй тогтмол бэлгийн харьцаанд байх нь түрүү булчирхайн хорт хавдар тусах магадлалыг даруй 40 хувь нэмэгдүүлдэг байна.

Секс нас уртасгадаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.