ОХУ-ын хамгийн дур булаам моделиуд

Хүн бүр ОХУ-ын охид дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй  эмэгтэйчүүдийн нэг байдаг гэдгийг мэддэг. Тиймээс ч загвар, бизнесийн салбарт хөөрхөн эмэгтэйчүүдэд ажилладаг гэдэгт гайхах зүйл байхгүй билээ.

Ингээд ОХУ-ын загварын салбарт од болон гялалзаж яваа Топ-найм нь моделиудыг энэ удаагийн фото мэдээ булангаараа  танилцуулж байна.

Топ-1

Валентина Зеляева

Валентина Зеляева нь Улаан-Үд хотод төрсөн бага насаа Улаан -Үд хотод өнгөрүүлсэн. Харин одоо бол Москва хотод амьдарч байгаа билээ.Тэрээр загварын  агентлагт анх хөлд тавихдаа Япон улсын загварын агентлагт суралцаж байжээ.  Зеляева хоёр жилийн дотор Япон улсын  загварын тайзнаа од болон гялалзаж чаджээ. Ральф Лорен түүнийг  жил бүр загварын шоунд оролцохыг урьдаг байна.

Топ-2

Наталья Полевщикова

Наталья Полевщикова нь загвар өмсөгч Валентина Зеляева бүсгүй юм. Түүнийг хүмүүс Наташа Поли гэж нэрлэдэг байна.  Москва хотноо зохиогдсон загварын тэмцээнээс нэг удаа Шарлиз Теронгоос шагнал хүртэж байсан удаатай.Наташа Милан хотод загварын сургууль төгсжээ.

Тэрээр маш богино хугацаанд загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий загвар өмсөгч болж алдарт  Victoria Secret -ийн  шоуны тайзнаа хэд хэдэн удаа гарч байсан бөгөөд мөн түүнчлэн Vogue сэтгүүлийн нүүр царай болж байсан юм.

Топ-3

Аня Монзикова

Аня Монзикова нь 1984 онд төржээ. Түүнийг 2006 онд Хүмүүс сэтгүүлээс дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн нэг гэж түүнийг хүлээн зөвшөөрчээ.  Тэрээр Төмөр хүн кинонд тогложээ. Аня нь ахлах сургуулиа төгсөөд Лос Анжелест жүжигчний  мэргэжлээр сурчээ. Жүжигчин бүсгүй чөлөөт цагаараа загварын шоу, гоо сайхны рекламанд тоглож өнгөрүүлдэг байна.

Топ-4

Ольга Фонда

Ольга Фонда нь Уктыд хүүхэд  насаа өнгөрүүлж 14 жилийн дараа АНУ-д  нүүнэ иржээ.  Алдартай Пума болон Motorola зэрэг олон брэндүүдийн сурталчилгаанд тогложээ .

Топ-5

Анна Вьялицына

Анна Вьялицына 2000 оны хамгийн алдартай ОХУ-ын загварын хувцаснуудыг өмссөж амилуулжээ.  Анна нь арван жил дараалан Sports Illustrated сэтгүүлийн нүүр царай болсон юм. Леонардо ди Каприотой хайрын романс үүсгэж байгаа гэх мэдээлэл хүртэл цацагдаж байжээ. Энэ нь цуурхал төдий байжээ.

Топ-6

Ирина Шейк

Оросын супер модель Ирина Шейк нь алдартай  хөл бөмбөгчин Криштиано Роналдотой үерхэж байсан билээ.  Мөн тэрээр Холливуудын нэрт жүжигчин Двайн Жонсонтой хамтарч “Hercules” кинонд тоглосон. 

Ирана Шейк хамгийн алдартай бүх сэтгүүлийн нүүр царай болж  байсан удаатай .

Топ-7

Елизавета Голованова

Елизавета Голованова  2012 онд  Бүх Оросын гоо сайхны уралдаанд түрүүлсэн бөгөөд “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг хүртэж байжээ.

Топ-8

Маша Новоселова

 1985 онд төрсөн сүүлийн жилүүдэд хамгийн амжилттай ОХУ-ын шилдэг загвар өмсөгч нарын нэг юм.Өнгөрсөн жил Лакост спорт  брэндийн нүүр царай болжээ.

Г.Нараа

ugluu.mn


ОХУ-ын хамгийн дур булаам моделиуд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.