Жирэмсэн болсон талаараа мэдэгдэл хийлгүй, зүгээр л улаан хивсний ёслол дээр хөөрхөн цодгор гэдсээрээ хүмүүст жирэмслэлтээ ойлгуулж байсан английн жүжигчин, загвар өмсөгч Сиенна Миллер өнгөрсөн долоо хоногт хүүхдээ төрүүлжээ. Одоо 30 настай жүжигчин болон түүний 26 настай сүйт залуу Том Старриж, гэр бүлийнхэн нь гээд бүгд маш их аз жаргалтай байна.
Түүний эгч Саванна Миллер “Түүний бие маш сайн байгаа. Том их сайн залуу” хэмээн түүний жирэмслэлтийн талаар анх удаа албан ёсоор Британийн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлж байсан билээ.
Хүүхдийн хүйс болон нэр одоогоор олонд тодорхойгүй байна.
Ц.Мишээл