​The Weeknd болон Селена Гомез нар хуримын талаар ярилцаж эхэллээ

22a7d72db242ff1d3c2be9ceb0735aabОлны хараанд цаг ямагт өртөж, хүмүүсийн анхаарлын төвд байна гэдэг тийм ч амар зүйл биш. Гэсэн ч үүнийг үл хайхран хоёр биендээ цаг гарган хамт байдаг шинэхэн хосууд болох The Weeknd болон Селена Гомез нар гэрлэх тухайгаа ярилцаж байгаа талаар GeekVip сайтаас мэдээллэв. Дуучин The Weeknd 2017 онд дэлхийг тойрсон аялан тоглолт хийхээр төлөвлөн, үүнийгээ ч амжилттай эхлүүлээд байгаа юм. Түүний аялан тоглолт 8-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд Селена зав гарган The Weeknd-ийн зарим аялан тоглолтонд нь хань болж хамт явж байгаа юм.

Хосууд “Заавал удаан хугацаанд үерхэж байж гэрлэх хэрэгтэй” гэсэн уламжлалт сэтгэлгээг халах хэрэгтэй гэж шийдсэн бололтой.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар Селена хуримын даашинзныхаа загварыг зохиох бэлтгэлдээ орсон гэв. Тэрээр Versace, Giorgio Armani, Marchesa брэндүүдийн загвар зохион бүтээгч нараас сонгож урт цагаан сонгодог хэв маягийн загвартай цор ганц даашинзыг урлуулахыг хүсч байгаа аж.

Э.Сугармаа
Zuv.mn

​The Weeknd болон Селена Гомез нар хуримын талаар ярилцаж эхэллээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.