Солонгос гоо сайханчийг цагдаагийн байгууллага шалгаж байна

7281467828b1f91cgreatХан-Уул дүүргийн “Рапид харш” хотхонд БНСУ-ын иргэн Чоо Ганг Мен гоо сайхны газар ажиллуулж, өөрөө тэндээ байрладаг байжээ. Тэрбээр эмнэлгийн бус нөхцөлд, эрүүл ахуйн халдвар хамгааллын шаардлага хангахгүй орчинд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “miracle, kabellien” зэрэг тариаг хэрэглэн эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлж байсан аж.

Иймд түүний гоо заслын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоож, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй хоёр нэрийн эмийг улсын байцаагчийн актаар хураан авч устгалд оруулжээ. Түүнчлэн Чоо Ганг Менийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж хэлэв.

Дээрх хяналт шалгалтаар БНСУ-ын иргэн эмчлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй эмээр арьс салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулж гоо заслын тусламж үйлчилгээ үзүүлж, түүнчлэн эмнэлгийн хог хаягдлаа зохих журмын дагуу устгах арга хэмжээ аваагүй байсан нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварт өртөх эрсдэлийг бий болгосон гэдгийг НМХГ-аас мэдээлсэн юм.

Эх сурвалж www.wikimon.mn


Солонгос гоо сайханчийг цагдаагийн байгууллага шалгаж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.