Эхнэр бүр нөхрөө хүндлээсэй
Эр хүнтэй харилцах энэ ертөнцийн цорын ганц хэл бол хүндлэл юм. Эр нөхөр бүр хүндлэлийг хүлээдэг, ялангуяа эхнэр нь түүнийг хэрхэн хүндэлж буйг мэдрэхийг хүсдэг. Тиймээс тэр хүндэтгэлийн үгийг та хэлж байгаарай.
Чи минь гэрийн эзэн шүү дээ
Эр хүн бүр өрх гэрийнхээ тэргүүн нь байж хаашаа хэрхэн хөдлөхийг шийдэж байдаг нэгэн билээ. Иймд түүнийг дэмжиж, хүндэл. Ингэснээр та ханьтайгаа амьдралын аль ч шалгуурыг давж чадна.
Би чамайг биширдэг
Хань тань сайн үйл бүтээж, ажил үйлс нь амжилттай болох бүрт нь түүнийг урмаар шагнаж байгаарай. Бүр дандаа шүү! Түүнээс биш түүний алдаа, дутагдлыг чухалчлах хэрэггүй. Угаасаа төгс хүн гэж байдаггүй. Иймд түүний хийсэн сайн үйл хэргийг магтан сайшааж байгаарай.
Би чиний дэргэд үргэлж тайван, аюулгүй байдаг
Эр хүний хамгаалалт, халамж, анхаарал эмэгтэйчүүд бидэнд хэчнээн их хэрэгтэй билээ. Тэгвэл тэр мэдрэмжээ ханьдаа үргэлж илэрхийлж байгаарай. Заримдаа эрчүүд бидний хамгийн чухал түшиг тулгуур болдоггүй гэж үү.
Чиний зөв байжээ. Би буруу бодсон байна
Буруугаа хүлээн зөвшөөрөхөөс бүү татгалз. Оронд нь ханийн тань зөв байсан бол зоригтойгоор, итгэлтэйгээр энэ тухай түүнд хэл. Тэр танд хайртай бол та хоёрын гэрлэлт хэчнээн чухал гэдгийг мэдэж л байгаа.
Гэр бүлийнхээ төлөө хийсэн бүхэнд чинь талархдаг шүү
Таны нөхөр байгаа бүхнээ, олсон орлогоо, хичээл зүтгэл бүхнээ гэр бүлийнхээ төлөө зориулдаг бол түүнээс талархлын үгийг харамлах хэрэггүй. Түүнд чөлөөтэй хэл. Талархлаа илэрхийлж, түүгээр бахархдгаа дахин сануул.
Чамтай гэрлэсэндээ би баярладаг
Өөртэй нь гэрлэсэндээ огтхон ч эргэлзээгүй баяртай байдаг гэдгийг түүнд ойлгуул. Түүнтэй гэрлээд аз жаргалтай амьдарч байгаагаа илэрхийлэхэд тийм ч хэцүү биш шүү дээ.
Би чамайг санасан
Нөхрөө хайрлаж, түүнийг жаахан хол явсан ч санаж ганцаарддаг тухайгаа хэлж ойлгуулахаас бүү татгалзаарай. Та хоёр хоёр өөр газар байгаа бол түүнийг хэчнээн санаж байгаагаа яг одоо түүнд дуулга. Та үүнийхээ хариуд түүнээс тааварлашгүй гэнэтийн бэлэг авна гэдэгт итгэлтэй байна.
Найдвартай байдалд чинь баярлалаа
Таны төлөө таны нөхөр нисэх гэж байсан онгоц, суух гэж байсан унаанаасаа татгалзаад хүрээд ирсэн бол түүнд талархлаа илэрхийл. Та хоёр бол амьдралынхаа хамтрагчид. Иймд мөч бүрт түүнийгээ хүндэл. Хариуд нь та ч бас төсөөлөө ч үгүй их хүндэтгэлийн эзэн болно.