Ажлын ярилцлаганд орохдоо хэрхэн бэлдэх вэ?

Ажилд орохыг хүсэгч таньд хамгийн чухал үе шат бол ярилцлага байдаг. Яагаад ярилцлага чухал үе шат  байна вэ гэвэл ярилцлага бүгдийг шийддэг. Ярилцлагад бэлтгэх нь бусад оронд урлаг болтлоо хөгжсөн байдаг.

Таны хүсэж мөрөөдөж байсан ажилд хэдэн арван хүн, магадгүй хэдэн зуун хүн  ч өрсөлдөж магадгүй. Харин та тэднээс хэрхэн ялгарч байна вэ гэдгийг  таны  өөрийгөө илэрхийлэх байдал болон гадаад үзэмж чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ажлын ярилцлагад ороход хамгийн чухал анхаарах ёстой зөвлөгөө

Ярилцлага авч байгаа хүмүүс хувцаслалтад их анхаарал хандуулдаг. Иймд та нямбай, цэвэрхэн зохистой хувцаславал таатай сэтгэгдэл ажил олгогчид төрүүлж чадна.

  1. Мөн ажил олгогч хүн хариуцлагатай хүнд дуртай байдаг. Ярилцлагын үеэр хайхрамжгүй, анхааралгүй, идэвхгүй байх юм бол цаашид таныг  ямар хүн бэ гэдгийг шууд танин мэдэж болдог учир их хариуцлагатай ухаалаг байх ёстой.

  1. Ярилцлагын эхэнд цалин, бусад хангамжийн талаар шууд асуух хэрэггүй. Тэгэх юм бол  та өөрийнхөө сайныг харуулахаас өмнө тухайн компани чамд ямар ашигтай вэ гэсэн ойлголт шууд төрүүлэх учир тэгэж асуухаас болгоомжлоорой.
  2. Энэ ажил чамд хичнээн чухал байж болно.Гэхдээ цөхрөнгөө барж байсан ч түүнийгээ бүү харуул. Ажил олгогч хүнийг өрөвдөх үүднээс ажилд авдаггүй харин таны туршлага ур чадвар хандлагыг тань л харна.
  3. Өөрийнхөө ур чадвар амжилтыг хэт дөвийлгөж ярих нь сайн ч гэсэн мөн хор уршиг дагуулдаг.
  4. Ярилцлага авч байгаа хүн нүд рүү харж ярьдаг хүмүүст дуртай байдаг. Харцаа бууруулах нь ямар нэгэн зүйл нууж байгаа, өөртөө итгэлгүй байна гэсэн  сэтгэгдэл төрүүлдэг.
  5. Та ажилд орох компаниа сайн судлах ёстой.
  6. Ажил олгогч хүн сагсуу онгироо хүнд  дургүй байдаг.

Ажлын  ярилцлагад ороход асуудаг нийтлэг асуулт

  1. Та өөрийнхөө давуу талаа ярьж өгнө үү?
  2. Таны давуу болон сул тал юу вэ?
  3. Та  яагаад энд ажиллахаар сонгосон бэ ?
  4. Би таныг яагаад ажилд авах гэж байгаа гэж бодож байна?
  5. Та яагаад өөрт газарт хандаагүй юм ?
  6. Та өөртөө шаардлага тавьж чаддаг уу?
  7. Таны боловсрол таны ур чадварт хэрхэн нөлөөлнө гэж бодож байна?
  8. Таны хобби юу вэ?

Ажлын ярилцлаганд орохдоо хэрхэн бэлдэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.