Хvvхэдтэй болж чадахгvй байгаа хvмvvст ийм нэг жор дуулгамаар байна. Нарийн шилбэ (календула), шивэл (хвощ), алтан товч (ромашка) , алтанцэгцvvхэй (зверобой), яшилын (крушина) холтос, мөнх цэцэг (бессмертник), төлөгч өвс (тысячелистник), хотой өвс (пустырник), баавгайн идээ (толокнянка), таван салаа зэрэг vvнд шаар¬дагдана. Ханд бэлдэхдээ ургамал бvрээс 1 цайны халбагыг авч 500-550 мл буцалсан халуун усанд хандалж, 2 цаг тавиад, дараагаар нь шvvнэ. Хvсвэл 2 цайны халбага зөгийн бал хийж амт оруулж болно. Vvнээсээ өдөрт 3 удаа 100 мл-р ууна. Дунд нь амралттайгаар хэд хэдэн курсийг ингэж ууж болно. Энэ хольцыг cap ууна. Бас 1 хоолны халбага шарилжийг (чернобыльник, полынь обык-новенная) 1 стакан буцалсан халуун усанд хийж 30 минут хандалж шvvгээд, өдөрт 3 удаа хоолноосоо хагас цагийн өмнө стаканы 1/4-ээр ууж болно.
Анагаах арга билиг сонин