Yс засалт

11695979_1002864936431870_5038018838484291214_nУрт гонзгой нүүртэй бол: Танд тэгш бус хэмтэй үс засалт зохино. Гэхдээ туг үс дух руугаа унжуулаарай.

Нүүрний хэлбэр төрх өргөн том бол: 
Танд том томоор сулхан ороосон үс зохино.

Нүүрний хэлбэр төрх жижиг бол: Танд жижиг буржгар үс зохино, дух, хацраа далдалвал зүгээр.

Дугуй нүүртэй бол: 
Yсээ хойш самнан боож, дух, шанаа, хацар луугаа хэдэн туг үс унжуулвал зохино.
Буржгар, долгиолсон үс хэзээ ч моодноос гардаггүй бөгөөд бараг хүн болгонд зохидог. Yсээ буржийлгах хамгийн энгийн бөгөөд гэм хоргүй арга бол бигуди ороох. Бигуди зөв ороож сурах хэрэгтэй. Богино үсийг бүдүүн, эсвэл дунд зэргийн, харин урт үсийг зөөлөн бигудээр ороовол дээр. Бигуди байхгүй бол цаас, туузаар ороож болно. Yсний хайч үс хуурайшуулж, гэмтээдэг тул заавал тусгай лосьон, мусс түрхэж ороогоорой.

Богино үсний засалт

Чийгтэй үсэнд мусс түрх, дараа нь самна. Дагзны үсээ сэнсээр хатаана, дороос дээш. Хажуу талын үсэнд бигуди орооно, зүүн талын үсэнд бүдүүн, баруун талынхад дунд зэргийн бигуди орооно. Дараа нь үсээ хажуу тийш самнахад зүүн талын туг үс нүүр лүү унжиж ирнэ. Yсээ хэлбэр оруулж самна.

Урт үсний засалт

Чийгтэй үсэнд кондиционер түрхэж, жаахан хатаана. Хагас дугуй сойзоор үсний угаас үзүүр хүртэл самнаж хатаана. Урд талын туг үсийг дээш сэвсийлгэн самнаж, толгойн оройн үсийг бага зэрэг арзайлга.

Yсний моод

Эртний Египетэд “нойтон” үс засалт их дэлгэрчээ. Yсээ эхлээд цавуугаар наалдуулж дараа нь хулсны ишинд ороодог байжээ. Грекчүүд урт долгиолсон үсэнд дуртай байв. Сэргэн Мандалтын үед үсээ боож, төрөл бүрийн зүүлтээр чимдэг ба мушгиж ороосон үс их дэлгэрчээ.
17-р зуунд буржгар урт хиймэл үс моодонд оржээ.
18-р зуунд үс бигудээр ороож, пудрддэг байв.
19-р зуунд ороосон урт үс, нүүрний хажуугаар буржгар туг үс унжуулдаг байв.
20-р зуунд үс богиносжээ.


Yс засалт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.