Охидын танин мэдэхүй

indexkjhkjhЖирэмслэлтээс сэргийлэх энгийн аргууд Эхлээд өндгөн эс боловсрох өдрийг тооцоолно. Хэрэв таны сарын тэмдэг хугацаандаа ирдэг, сарын мөчлөг хэвийн 28 хоног үргэлжилдэг бол 14 дэх өдөр өндгөн ус боловсорно.

Жирэмслэлтээс сэргийлэх энгийн аргууд
Эхлээд өндгөн эс боловсрох өдрийг тооцоолно. Хэрэв таны сарын тэмдэг хугацаандаа ирдэг, сарын мөчлөг хэвийн 28 хоног үргэлжилдэг бол 14 дэх өдөр өндгөн ус боловсорно.
Yүнээс гадна шулуун гэдэсний халууныг хэмжин, өндгөн эс боловсрох өдрийг олж болно. Yүний тулд өглөө бүр орноос босоогүй байхдаа шулуун гэдсэндээ /хойт сүв/ халууны шил хийж, 3 минут байлгаж, хэмжин, үр дүнг тэмдэглэнэ. Сарын мөчлөгийн турш тасралтгүй тэмдэглэнэ.
Сарын мөчлөгийн эхний өдрөөс 14 дэх өдөр хүртэл халуун 37С-аас бага байна, харин 15 дахь өдрөөс эхлээд халуун нэмэгдэж, бараг 2 долоо хоногийн турш 37С-аас дээш байж, биений юм ирэхийн өмнө бууна. Хэрэв 15-наас биеийн халуун нэмэгдсэн бол өмнө нь өндгөн эс боловсорсон гэсэн үг. Сарын мөчлөгийн эхний болон дараагийн хагасын температурын ялгаа 0.6-080-аас багагүй байх ёстой.
Илүү баттай мэдээлэл олж авахын тулд 3-4 сарын турш тэвчээртэй тэмдэглэл хөтөл. Хэрэв ийм удаан хугацааны турш таны өндгөн эс 14-15 өдөр тогтмол боловсорч гарч ирдэг бол танд энэ арга тохирно.Сарын мөчлөгийн хамгийн аюултай үе бол мөчлөг эхэлснээс 10-19 дэх өдөр /энэ нь өндгөн эс ялгарах өдөр дээр, түүнээс өмнөх тав, хойших гурван өдөр нэмсэн гэсэн үг/.
Хамгийн аюулгүй үе бол мөчлөг эхэлснээс хойш 10 дахь өдөр хүртэл, мөн 20-28 дахь өдрүүд юм.

Онгон хальс

Онгон хальс бол үтрээний салслаг бүрхүүл, энд цөөн тооны цусны ба мэдрэлийн судсууд байдаг. Зарим эрдэмтдийн бодлоор онгон хальс дотоод бичил орчныг хамгаалж, нэг ёсны саад тотгор үүсгэдэг бол нөгөө хэсэг эрдэмтэд онгон хальсыг ямар нэг онцгой үүрэггүй гэж үздэг.
Доод төрлийн амьтдад онгон хальс байдаггүй, зөвхөн дээд төрлийн сармагчнуудад байдаг. Энэ бол хувьслын хожим үед үүссэн зүйл юм. Охин хүүхэд эхээс төрөхдөө онгон хальстай байдаггүй. Онгон хальс 2-3 насанд үүсч 7-10 настайд /ойролцоогоор сарын тэмдэг ирэхээс 2-3 жилийн өмнө/ бүрэлдэж дуусдаг. Ийм учраас онгон хальс ямар үүрэгтэй нь тийм ч ойлгомжтой бус ажээ.
Олон ард түмэн бэлгийн амьдралд орох үед тусгай ёслол үйлддэг. Хөвгүүд ямар нэг саад бэрхшээл, туршилтыг даван туулдаг бол охидын хувьд ёслол үйлдэн онгон хальсыг цоолдог. Зарим нутагт хиймэл эр бэлгэ эрхтэн дээр суулгадаг, өөр газарт омгийн удирдагч эсвэл ахмад хүн хурьцал үйлддэг. Эсвэл омгийн бүх эрчүүд хурьцдаг. Эртний бараг бүх соёл иргэншилд онгон охин “ямар ч үнэгүй” байсан гэж хэлж болно. Ийм учраас ёслол үйлдэн цоолох нь охины эмэгтэй хүний мөн чанарыг нээж өгдөг гэж үздэг байжээ.
Хожмын үеийн загалмайтнууд онгон хальсыг тахин шүтэх болжээ. Энэ нь эмэгтэй хүний бэлгийн дур хүслийг хязгаарлан хорих болсонтой холбоотой.
Онгон хальс голдуу хагас сар шиг хэлбэртэй, өөрөөр хэлбэл нүхийг бүрэн хаадаггүй, зөвхөн хагасыг бүрхсэн байдаг ба түүгээр сарын тэмдгийн цус ялгаран гардаг. Түүнээс гадна онгон хальс дугуй буюу нүх нь голдоо Х хэлбэрийн гэх мэт олон янз байдаг. Мөн онгон хальсгүй тохиолдол ч байдаг. Харин огт нүхгүй бол эмгэг согог гэж үздэг, энэ үед сарын тэмдгийн цус үтрээнд хуримтлагдаж, үрэвсэл үүссэн улмаар идээлж болзошгүй. Ийм үед зөвхөн мэс заслын арга л тус болно. Хичнээн эрт үүнийг хийнэ, төчнөөн сайн.
Анхны хурьцлын үед онгон хальс гүйцэд урагддаггүй, хоёр хэсэгт хуваагдан гурван навч мэт болдог. Гэхдээ энэ нь бэлгийн амьдралд саад болдоггүй. Харин төрөх үед гүйцэд урагдаж, дараа нь хумигдан, ургаж 3 хэсэг тасархай болж хувирдаг. Ийм учраас эмэгтэйчүүдийн туршлагатай эмч үзлэг хийгээд тухайн эмэгтэйн төрсөн эсэхийг мэддэг. Төрсөн эмэгтэйд ч онгон хальсны үлдэгдэл бий. Зарим онгон хальс уян хатан, сунамтгай учраас хурьцахад саад учруулдаггүй, жишээ нь дугуй хэлбэрийн зузаан, өргөн биш хэрнээ их сунамтгай онгон хальс хүүхэд гаргатал урагддаггүй.
Онгон хальс хөндөгдөөгүй буюу эр бэлгэ эрхтэн үтрээнд ороогүйгээр жирэмсэлсэн тохиолдол гарч байжээ. Жишээ нь залуу хос вестибуляр буюу эр бэлгэ эрхтний толгойг эмэгтэйн бэлгэ эрхтнийг үрж үтрээнд нь оруулалгүй хурьцахад үрийн шингэн ялгарч онгон хальсны нүхээр орж жирэмслүүлсэн тохиолдол бий.
Онгон хальс цоорох үед их цус гардаг гэдэг яриа бол төөрөгдөл, онгон хальсанд цөөн тооны цусны судас байдаг. Ийм учраас жирийн хурьцлын үед онгон хальс цоорч, хэдхэн дусал цус ялгардаг, ихэнх тохиолдолд цус ч гарахгүй байх нь бий. Харин онгон хальсны цусны том судас таарвал нилээд их хэмжээний цус ялгарч магадгүй. Энэ үед хуруугаараа тэр хэсгийг дарвал цус гарахаа байна. Зөвхөн маш ховор тохиолдолд эмчийн тусламж шаардлагатай болдог.
Онгон хальс цоороход их өвддөг гэдэг нь бас төөрөгдөл. Онгон хальсанд маш цөөн тооны мэдрэлийн судас байдаг учраас ихэнх тохиолдолд өвчин мэдрэгдэхгүй, өвчин мэдрэхгүй байгаа нь онгон хальс байхгүйн баталгаа биш.
Гэхдээ ихэнх охид онгон хальс цоорох үед өвдөлтийг мэдэрдэг нь биеийн гэхээсээ сэтгэл зүйн шинж чанартай. Анхны ойртлын үед сэтгэлийн догдлол нөлөөлдөг. Нэг бол өвчинг мэдрэхгүй болтлоо догдолж, эсвэл өчүүхэн өвдөлтийг хэтрүүлж үнэлдэг. Бүх юм сэтгэлийн дотоод байдлаас хамаарна. Хэрэв эмэгтэй хүн дотроо бэлгийн хурьцалд бэлэн биш, эрэгтэй нь таалагдахгүй, өөрөө түүнд биеэ өгөх эсэхээ шийдээгүй бол хүчтэй өвдөж болзошгүй. Гэхдээ энэ өвчин бие мах бодитой нэг их холбоогүй. Энэ үед үүсдэг таагүй мэдрэмжүүд өсгөх шилээр өсгөсөн мэт ихэсдэг. Заримдаа эдгээр мэдрэмж тухайн амрагтай холбоогүй, харин эмэгтэйн бэлгийн мэдлэгийн цар хүрээ, секс зөгнөл мөрөөдлийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл их хүчтэй өвдөх нь голдуу бэлгийн амьдралын өмнө сэтгэлийн дотоод саадаа давах гэсэн оролдлогын илрэл хариу.
Маш ховор тохиолдолд зузаан, уян биш онгон хальс бэлгийн амьдралд харьцангуй саад болж магадгүй. Онгон хальс зузаан байх тусмаа цусны мэдрэлийн олон судастай учраас анхны хурьцал үйлдэхэд хүндрэл учруулдаг. Ийм тохиолдолд эмч зүсэлт хийдэг.
Эр хүн онгон хальс цоолох үед ямар нэг онцгой мэдрэмж авдаггүй. Харин сэтгэл зүйн болон зан заншлын уламжлалтай холбоотой. Жишээ нь хамжлагат ёсны үед анхны шөнийн эрхийг эзэн эзэмшдэг байв. Энэ нь эрх мэдэл, сүр хүчийг харуулж байлаа. Бүр хүн сүргээр амьдарч байсан үед сүргийн удирдагч ямар ч эмэгчинг эдлэх эрхтэй байсан.
Секс судлалын үүднээс онгон охин хүсмээр амраг биш. Охин хүүхэд юу ч чадахгүй, юу ч мэдэхгүй, тэр асуудал бэрхшээлтэй. Нас бие гүйцсэн, биеийн хөгжил боловсорсон эмэгтэй ямар ч эрийг халааж чадах учраас илүү хүсүүштэй. Харин олон эрчүүд туршлагатай эмэгтэйгээс айдаг, тэд бэлгийн хувьд муу дүн авахаас айдаг. Харин туршлагагүй бүсгүйтэй өөрсдийгөө секс аварга гэж мэдрэн, нийгмийн байдал, нас, мөнгөө ашигладаг.
Залуу байхад онгон хальс өөрчлөгддөггүй. Харин амьдралын хоёрдугаар хагасаас нийлэн ургаж, илүү нягт болж, бие организмын эсүүд уян хатан чанараа алддаг. Өөрөөр хэлбэл хатанхайршдаг. Эдгээр үзэгдэл цэвэршилтийн насанд хүрнэ. Нөгөө талаас хэрэв онгон хальсаа хожуу цоолуулвал сэтгэл зүйн болон насны өөрчлөлтүүд нөлөөлдөг.
Хэрэв эмэгтэй хүн бэлгийн амьдралаар огт амьдраагүй бол онгон хальс аажмаар багасаж, өөрчлөгддөг. Yтрээ гөлгөр болж, онгон хальс салслаг бүрхүүл шиг нугаларан, арай анзаарагдахаа болино.
Онгон хальс цоолох үед туршлагагүй эр жишээ нь бэлгэ эрхтнээ биеийн тэнхлэг дагуу бус, өнцгөөр оруулан өвтгөдөг. Онгон хальсыг өвдөлгүй цоолж болно. Эмэгтэй орон дээр хөндлөн хэвтэж, хөлөө унжуулан, эрэгтэй нь шалан дээр хагас суун хийнэ. Бэлгэ эрхтэнг тусгай тосоор тосолно.
Орчин үед гэр бүл бологсдын 80 хувь нь заавал онгон байх шаардлагагүй гэж үздэг болжээ.


Охидын танин мэдэхүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.