Хайр, дурлал, шохоорхол яагаад яагаад?

Яагаад заримынх нь хэдэн жилээр үргэлжилдэг, харин заримынх нь хэдхэн сараас хэтэрч чаддаггүй вэ

0138-800x445

Хайр дурлалын харилцаанд хандах бүсгүйчүүдийн ялгаатай хандлагын тухай
Та нар мэднэ дээ, зарим бүсгүйчүүд нэг үерхсэн залуутайгаа 2,3 жил хамт байсаар байдаг бол зарим нь учирсан залуу болгонтойгоо хэдэн сараас хэтэрдэггүйг. Цэвэр тохиолдол уу эсвэл үнэхээр өөр шалтгаан байна уу?

Энэ талаар оюутан дүү маань надтай эхэлж яриа дэлгэлээ. Тэдний ангийн нэг охин амьдралдаа 2 л залуутай үерхсэн ч эхнийхтэй нь 3 жил, хоёр дахьтай нь үерхээд 1 жил болж байгаа аж. Харин дүү маань 3 сараас илүү хугацаагаар нэг хүнтэй тогтвортой харилцаатай байж үзээгүй. Дүү маань хорин хэдхэн настай, урд нь амьдралын уртаа зам хүлээж байгаа хэдий ч яг ийм ялгаа бүсгүйчүүдийн дунд үнэхээр байдаг болохоор би энэ талаар бичихээр шийдсэн юм.

Миний ажигласнаар тогтвортой харилцаагаа удаан хадгалж чаддаг бүсгүйчүүдийн ихэнх нь бидний тодорхойлдгоор “даруухан” байдаг. Харин нөгөө бүлгийн бүсгүйчүүд нь ихэвчлэн гадаад үзэмжиндээ анхаарч, эрчүүдийн талаарх сэдвийг хэзээ ч тойрч гардаггүй байх аж. Гэхдээ зөвхөн үүгээр тодорхойлбол хэтэрхий өрөөсгөл болох болохоор доорх 6 өөр талуудыг жагсаан бичлээ. Хэрвээ чи тогтвортой харилцаа үүсгэх тал дээр нэг л болж өгөхгүй байгаа бол “үерхлийн мастер” бүсгүйчүүдийн эдгээр чадваруудаас суралцаарай:

670px-Be-Strong-After-a-Breakup-Step-1

  1. Юуны өмнө тогтвортой харилцаа үүсгэж чаддаг бүсгүйчүүдийн толгойд огт өөр зүйлс эргэлдэж байдаг. Өөрөөр хэлбэл хоол идэж байгаа ресторанд нь царайлаг залуу орж ирэх үед тэр түүний анхаарлыг татах гэж хичээхгүй, зүгээр л хоолоо иднэ эсвэл ажлынхаа төлөвлөгөөг гаргаж сууна. Харин тогтвортой харилцааг амжилтанд хүргэж чаддаггүй бүсгүйчүүдийн ихэнх нь ийм нөхцөлд тэр залуугийн суугаа ширээний урдуур заавал дайрч, 00 өрөө орохоор явна. Тэр мэдээж сайхан хувцасласан байгаа учраас өөртөө тун итгэлтэй алхана. Энэ нь нэг төрлийн анхаарал татах гэсэн оролдлого юм. Гэхдээ иймэрхүү үйлдлийг тусдаа зорилгогүйгээр хийдэг буюу үнэхээр 00 орохоор явах бүсгүйчүүд ч бий. Тэдэнд бусдын анхаарлын төвд байх нь тийм ч хэцүү бишээс гадна тусгайлан хэн нэгнийг өөртөө татах зорилгогүй байдаг. Мөн мэдээж түүний толгойд огт өөр зүйл эргэлдэж байгаа.
  • Яг яаж гэдгийг нь мэдэхгүй юм. Гэхдээ л эрчүүдийн ихэнх нь бидний юу бодож байгааг төвөггүй мэдчихдэг гэнэ. Анхаарал татах зорилготой хийж байгаа үйлдэл үү эсвэл ямар ч дүр эсгээгүй, жинхнээсээ ийм анхаарал татам, харц булаам бүсгүй юу гэдгийг ялгачихдаг аж. Магадгүй бодол үйлдэл болж, үйлдэл биднийг илэрхийлдэг гэдэг нь ч байж мэдэх юм. Тиймээс тогтвортой харилцаа үүсгэхийг хүсэж байгаа бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд эрчүүдийн талаар хэтэрхий их бодохоо боль. Харин өөрийнхөө тухай, ирээдүйнхээ тухай, гэр бүлийнхнийхээ аз жаргалын тухай болон ажилдаа амжилт гаргах тухай бодож, хажуугаар нь гоо сайхандаа анхаар.
  1. Амжилттай харилцаа үүсгэж чаддаг бүсгүйчүүд мөрөөдөлтэй байдаг. Амьдралынхаа туйлын мөрөөдлийг олоогүй байлаа ч хэтийн зорилго тэдэнд бий. Энэ нь тэдний хувьд магадгүй болзоо, эр хүний орон зайнаас ч түрүүнд тавигдана. Ямар нэг эр хүн түүний дэргэд байхгүй ч түүнд араас нь бүхнээ зориулан гүйх зорилго, мөрөөдөл байгаа учраас хэн нэг эрийг хэтэрхий томоор хүлээн авч, амьдралынхаа гол цөм болгодоггүй. Зарим талаараа тэд эрчүүдтэй адилхан байж магадгүй юм. Жишээ нь тэд нэг л шийдсэн бол эргэж буцдаггүй мөн тэр шийдвэрээ зөв гэдгийг өөртөө батлахын тулд бүх зүрх сэтгэлээрээ хичээж чаддаг. Харин амжилттай харилцаа үүсгэж чаддаггүй бүсгүйчүүд ганцхан “ХАЙР ДУРЛАЛ” гэдэг зүйл дээр төвлөрч, бүхнийхээ цөм болгочихдог. Магадгүй гаднаасаа тэгж харагддаггүй байж мэдэх ч дотоод сэтгэлдээ үргэлж эрчүүдтэй харилцах харилцаа, учрал, романсын тухай л бодож, ургуулан төсөөлж байдаг. Магадгүй тэдний цор ганц мөрөөдөл нь гайхалтай нөхөртэй болох ч байж мэдэх юм. Гэвч хичээсний хэрээр бүтчихдэггүй цор ганц зүйл нь хайр сэтгэл шүү дээ.
  1. Тэд аминчхан. Тэдний хувьд №1 нь тэр өөрөө дараа нь гэр бүл, найз нөхөд, ажил нь бичигдэнэ. Харин эрчүүд магадгүй бүр №10 руу л явах байх. Цөөхөн эрчүүд л №10 гэсэн дугаараас №1, №2 руу үсэрч чадна. Гэхдээ энэ нь ид шид, арга саамаар биш хоорондоо тохирох, нийцэх харьцаанаас л үүдэлтэй. Мөн болзоот эрчүүд нь түүнд цэцэг жимс барьж гүйхийг тэр жирийн л үзэгдэл гэж үзэх учраас бусдад харуулах зорилгоор зургийг нь авч инстаграмдаад байх нь бараг л үгүй. Баглаа цэцэг, гоо сайхны багцаас илүү өөрийгөө үнэ цэнэтэй гэдийг мэддэгт л гол учир нь байгаа юм. Тэд өөрийнхөө үнэ цэнийг маш сайн мэддэг. Ахин хэлье тэд үнэ цэнээ мэддэг. Гэхдээ үнэ цэнэтэй байхыг их зантай андуурч болохгүй шүү. “Ингэвэл би үнэ цэнэтэй харагдана” гэж бодсон хуурамч их зан биш үнэн сэтгэлээсээ “Би үүнийг, үүнээс ч илүүг авах эрхтэй, чадалтай бүсгүй” гэдэгтээ итгэлтэй байх талаар ярьж байна. 
  1. Зөв газруудаар явдаг. Зөв газрууд гэдэг нь зөвхөн мундаг залуусын үйлчлүүлэхүйц үнэтэй том ресторан, клубүүд биш шүү. Харин өөртэй нь тохирох, зөв залуус байж болох тэр л газруудыг хэлж байгаа юм. Тийм газруудын дунд дээр хэлсэн үнэтэй том ресторан, клубүүд орж болно л доо. Гэхдээ тэдний тэнд очих зорилго нь эрчүүдтэй огт хамаагүй байдаг. #1, #2 –ыг сайн уншсан бол чамд ойлгомжтой байгаа байх. Тэдний зорилго өөр, өөрийн гэсэн үзэл бодол, мөрөөдөлтэй учраас эрчүүдийн анхаарлыг гадаад төрхөөс гадна дотоод мөн чанараараа татаж чаддаг. 
  1. Үерхлийн мастерууд бусдаас огт хамаардаггүй. Үнэхээр сайн найз нь түүнд болзоот залуугийн нь талаар муу үг дуулгаж, салах нь дээр гэж зөвлөсөн ч тэр эхлээд өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсоно. Өөрийн ухаанаар л асуудлыг шийднэ. Харин үерхэж чаддаггүй бүсгүйчүүд найзынхаа үгийг сонсож, дагах магадлал өндөр. 
  1. Өөрийгөө битгий хумь. Энэ бол тэдний тэргүүн зарчмуудын нэг. Өөрөөс нь огт өөр ертөнцтэй, сайхан хувцасласан, ажилдаа сайн залуутай танилцсан ч тэр өөрийгөө хумьж, намайг тоохгүй биз дээ гэсэн бодолтой харьцах эсвэл том загас уургалах гэж байгаа мэт аяглахгүй. Энэ нь аль аль талаараа өөрийгөө түүнээс дутуу гэдгийг батлаад өгчихөж байгаа хэрэг юм. Эцсийн эцэст харилцаанд хосын дотоод мөн чанар чухал болохоос хийдэг ажил, зэрэг дэв гэх мэт зүйлс багахан байр суурь эзэлнэ шүү дээ. Нэг үгээр хэлбэл өөртөө итгэлтэй хүний дэргэд тэд улам л өөртөө итгэлтэй байдаг. Өөрийгөө юуны төлөө явж, хаана хүрэхээ маш сайн мэдэж байгаа учраас л тэр юм шүү дээ.

307_34860_2512164

Дээрх 6 зүйлийг багцлаад харвал өөрийнхөөрөө байж чаддаг бүсгүй харагдаж байгаа биз? Тийм ээ, энэ л шүү дээ. Эрчүүдийг өөртөө татах гэж битгий их хичээ, өөрийнхөөрөө бай гээд байдаг маань энэ л юм. Тэгэхээр эрчүүдээс ч дээгүүрт тавигдах өөрийн гэсэн мөрөөдөл зорилготой бай, бүсгүй минь.


Хайр, дурлал, шохоорхол яагаад яагаад?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.