Загварын ертөнцийн домог бүсгүй “Veruschka”

Vera Grafin von Lehndorff -Steinort нь 1939 оны 5 сарын 14-нд Зүүн Пруссын Кёнигсберг хотод буюу одоогийн ОХУ-ын Калининград хотод төржээ. Тэрээр Германы загвар өмсөгч, жүжигчин зураач бүсгүй байсан бөгөөд түүнийг Veruschka эсвэл Veruschka von Lehndorff нэрээр нь илүү таньдаг.

Тэрээр богинохон хугацаанд боловч баян тансаг амьдралыг туулж өнгөрүүлсэн юм. Эцэг Heinrich Graf von Lehndorff-Steinort нь Адольф Гитлерийг эсэргүүцэгч “German Resistance” бүлгэмийн гишүүн байсан бөгөөд Veruschka-г таван настай байхад Гитлерийг алахаар завдсан гэх хэргээр баривчлагдан хороогджээ.

Эцэг нь нас барсны дараа түүний гэр бүл Дэлхийн 2-р дайныг дуустал ажилчдын лагерт амьдарсан байна. Дайн дууссаны дараа тэд гэр оронгүй хоцорч Veruschka 13 настайдаа сургуульд орсон гэдэг.

Тэрээр Hamburg-т урлагийн мэргэжлээр сурч төгсөөд Florence-рүү нүүж, тэндээ 20 нас хүрэх үедээ зурагчин Ugo Mulas-тай танилцаж загвар өмсөгч болсон юм. Харин Парист тэрээр Ford Modeling Agency-гийн тэргүүн Eileen Ford-той танилцжээ.

1966 онд Michelangelo Antonioni-гийн Blow Up кинонд 5-хан минутын зураг авахуулсан ч энэ нь түүнийг олны анхааралд өртөхөд нөлөөлсөн гэдэг. Salvador Dali болон зурагчин Peter Beard-тэй Кени улсад ажиллах хугацаандаа авъяаслаг бүсгүй маань өдөрт 10.000$ авдаг байлаа.

1975 онд тэрээр Vogue сэтгүүлийн шинэхэн ерөнхий редактортой санал зөрөлдсөнөөс болж загварын ертөнцийг нэлээд урт хугацаанд орхисон байдаг. Сүүлд өгсөн ярилцлагадаа: “Тэр намайг хөрөнгөтөн шиг байлгахыг хүссэн, харин би хүсээгүй. Түүнээс хойш би маш урт хугацаанд загвар өмсөөгүй” гэсэн байдаг. Гэсэн хэдий ч тэрээр хааяа нэг тайзан дээр алхдаг байлаа.

Сүүлд 2000 онд Melbourne Fashion Festival-д урилгаар загвар өмссөн бөгөөд 2010 оны 10 сард, 71 насандаа Giles Deacon-ы Лондоны Загварын долоо хоногт мөн загвар өмссөн юм.

Э.Сугармаа
zuv.mn

Загварын ертөнцийн домог бүсгүй “Veruschka”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.