Г.Уянгаа болиоч ээ

3fd242d32785c521originalУИХ-ын гишүүн асан Г.Уянгаа өнгөрөгч долоо хоногт “Ард түмний онц түр зөвлөл” гэгчийг байгуулан  оффшорчдыг эсэргүүцсэн сүр жагсаалыг зохион байгуулав. Жагсаалыг гол утга учир нь  “Оффшорд байгаа 17 тэрбум долларыг эх орондоо авчиръя” гэх мэт уриатайгаар жагсав.

 Мөн тэд “Бүгд л завгүй, эх орондоо зав гарга”, “Нэгдэл бол хамгийн сайн тэмцэл”, “С.Баярыг эргүүлэн татая” гэх мэт уриа лоозон бэлдэж, олон нийтийг жагсаалд уриалан дуудав. Энэ хэдий чухал асуудал ч харин жагсаал зохион байгуулсан Г.Уянга өөрөө илүү чухал санагдав.

Урьд нь  гудамжны тэмцэгчээс УИХ-ын гишүүн болтлоо дэвшиж, олноос ирсэн хайр хүндлэлийг чамлахааргүй хэмжээнд хүртэж чадсан эмэгтэй. Харин үүнийгээ энэ цаг үед илүү овжин дэвжнээр ашиглаад байгаа мэт санагдав.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Г.Уянга,  Д.Батцогт нар өмнө нь “Амлалт нэхэх ард түмний холбоо” гэгчийг байгуулан жагсаал, хурал цуглааныг хангалттай зохион байгуулж олны анхаарлын төвд байж чадсан. Харин үүнийхээ хүчинд 2012 онд УИХ-д Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж, Улсын хурлын гишүүн болсон. Тэрбээр өмнө нь олон, олон жагсаалын хамтрагчтай байсан. Тэд бүгд өөр өөрийн гэсэн эрх мэдэлд хүрсэн. Зарим нь замаасаа буцсан байдаг.

 Тэрбээр бүхэл бүтэн дүүрэг төлөөлж, хэдэн мянган иргэний эрх ашгийг хамгаалах, хууль санаачлах, тухайн тойргийнхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт гэх мэт асуудалд анхаарал хандуулж ажиллаж чадсан билүү. Та юу хийж бүтээв ээ.

Эрх мэдэлтэй үедээ улс эх орныхоо төлөө юу ч хийж бүтээгээгүй атлаа, суудлаасаа хөндийрөхдөө яг юм хийж бүтээх гэж байгаа мэт аяглах чинь шударга явдал уу. Хэзээ ч эрх мэдэлтэй, иргэнийхээ төлөө ажиллах боломжгүй байсан мэтээр олон нийтэд ойлгуулж, санах сэрэхийг нь битгий баллуурдаач ээ.

Хэрвээ та жагсаал цуглаан хийж, олон нийтийн анхаарлын төвд баймаар байвал өөрөөсөө эхлээч ээ. Өөрөө хийж бүтээгээч ээ. Битгий олон нийт, ард түмнийг эв түнжингүй байлгахад уриалан дуудаач ээ.

Б.Цэлмэг

unen.mn


Г.Уянгаа болиоч ээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.