Тэврэлтийн гайхалтай есөн хүч

149128887158e34327204abТэврэлт нь дархлалын системийг дэмжиж, депрессийг анагааж, стрессийг багасгаж, нойрсолтонд сайнаар нөлөөлдөг. Сэтгэл сэргээж, тайвшруулах чадалтай энэ зүйлд ямар ч сөрөг нөлөө байдаггүй. Тэврэлтэнд ямар ч батерей, тогтмол шалгалт, энерги зарцуулалт, инфляцийн хамгаалалт, сар бүрийн төлбөр, хулгайн хамгаалалт гэх мэт зүйл хэрэггүйгээс гадна эргээд гайхалтай хариуг өгдөг зүйл.

1. Окситоцины ялгаруулалтыг өдөөдөг.

Окситоцин даавар нь амар амгалангийн даавар юм. Тэврэлдсэнээр сэтгэл санаа амар тайван болох мэдрэмж төрж, уур хилэн болон стресс буурдаг байна. Ялангуяа эрэгтэй хүмүүст тэврэлт нь илүү нөлөөлдөг байна. Учир нь эмэгтэй хүн хүүхэд төрүүлж, тэднийгээ тэврэх нь эрчүүдтэй харьцуулахад их байдаг. Харин эрчүүдийн хувьд тэврэлтийг эмэгтэйчүүдээс бага мэдэрдэг учир эрчүүдэд тэврэлт бэлэглэснээр тэдний харилцаа улам бүр нягт, гүн гүнзгий болдог аж.

2. Тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлдэг.

Өдөр бүр бусдыг тэвэрч, бусдад тэврүүлж байх хэрэгтэй 9 шалтгаан 2 Хүмүүс бие биедээ талархаж, хариу талархал авах үед харилцаа бэхэждэг. Тэврэлт бол талархлаа илэрхийлэх хамгийн хялбар арга хэлбэрүүдийн нэг юм. Зав чөлөөгүй энэ цаг үед бие биедээ чин сэтгэлийн тэврэлт бэлэглэснээр бие биесийнхээ дотоод тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлдэг.

3. Өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Тэврэлтийн нөлөө стрессийн бууралтанд шууд нөлөөлснөөр олон өвчнөөс сэргийлдэг. Майамигийн анагаах ухааны их сургуулийн хийсэн 100 гаруй судалгааны дүнгээр  тэврэлт нь дутуу төрсөн хүүхдийн өсөлтийг эрчимжүүлж, өвчин намдааж дархлалын өвчний шинж тэмдгүүдийг бууруулж, чихрийн шижин өвчтэй хүүхдийн глюкозын түвшинг багасган хавдартай хүмүүсийн дархлааны системийг сайжруулдаг болох нь батлагджээ.

4. Сэрвээ булчирхайны үйл ажиллагааг дэмждэг.

Сэрвээ булчирхайны үйл ажиллагаа нь хүний дархлалын системийн хөгжилд онцгой нөлөөтэй. Тэврэлт нь дархлалын системийг бэхжүүлдэг. Тэврэлтээс үүдэн хүний биеийн ерөнхий эрүүл мэндэд чухал үүрэгтэй цагаан эсний боловсруулалтыг тогтворжуулж, тэнцвэржүүлж байдаг сэрвээ булчирхай өдөөгддөг байна.

5. Үг хэлэхгүйгээр холбогдох боломж

Харилцааны бараг 70% нь үгэн бус байдаг. Бусдад үг хэлэхгүйгээр өөрийгөө мэдрүүлэх хамгийн энгийн арга бол тэврэлт юм. Түүгээр ч зогсохгүй тэврэлт нь таны хайр халамжийг нөгөө хүн эсвэл амьтанд мэдрүүлж, хариу хайрыг өгдөг.

6. Өөрийгөө үнэлэх мэдрэмж

Тэврэлт нь өөрийгөө үнэлэх мэдрэмжийг өсгөдөг. Ялангуяа хүүхдэд энэ нь маш нөлөөтэй. Нярай хүүхдэд мэдрэхүйн мэдрэмж маш чухал нөлөө үзүүлдэг. Нялх хүүхэд эцэг эх нь түүнд хүрэхэд таньдаг. Тэврэлт нь хүүхдэд өөрийг нь онцгой, хайрлагдсан нэгэн гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Хүүхдээ байнга тэвэрч өсгөснөөр хүүхэд өөртөө итгэлтэй, өөртөө хайртай нэгэн болдог.

7. Допамин дааврыг өдөөдөг.

Допамины түвшин бага байх нь Паркинсоны өвчин, зан араншингийн доголдол цаашлаад депресст хөтөлдөг. Тодруулбал энэ даавар нь тархинд хөөрлийн байдал үүсгэдэг тааламжийн даавар гэсэн үг бөгөөд бидэнд сайхан мэдрэмж төрүүлдэг. Тэврэлт нь тархины допамин ялгаруулалтыг өдөөдөг.

8. Серотонин дааврыг өдөөдөг.

Тэврэлт нь эндорфин болон серотонин даавруудыг цусанд нэвтрүүлснээр эдгээр дааврууд нь тааламжийг мэдэрч, өвчлөл болон гуниглалыг няцааж, зүрхний өвчинд өртөх магадлалыг бууруулдаг. Түүнчлэн илүүдэл жинтэй тэмцэх, урт наслахад тустай. Зүгээр л гэрийн тэжээмэл амьтнаа тэврэхэд л стрессийн түвшинг бууруулах нөлөө үзүүлдэг байна. Аль болох удаан тэврэлдэх тусам серотонин дааврын хэмжээ нэмэгдэж, сэтгэл санааг өргөх, аз жаргалтай байдлыг бий болгоход нөлөөлдөг байна.

9. Парасимпатетик тэнцвэр

Хүнд баруун, зүүн, төв гэсэн гурван парасимпатетик нервийн систем байдаг. Тэврэлт нь энэхүү нервийн системүүдийг тэнцвэржүүлэхэд тусалдаг. Бидний арьс нь Пачинийн бөөм гэгдэх өндөг хэлбэрийн бичил даралтын төвүүдийн сүлжээнээс бүрддэг ба энэ нь мэдрэлийн судлуудаар тархитай холбогддог. Хэн нэгний тэврэлтийг мэдэрч байгаа хүний арьсны цахилгаанжсан хариу үйлдэл нь арьсны цахилгаан дамжуулах чадварыг өөрчилж байгааг харуулдаг. Арьсан дах чийг болон цахилгааны нөлөө нь парасимпатетик мэдрэлийн системд илүү тогтвортой байдлыг өдөөдөг байна.

эх сурвалж: everyday.mn


Тэврэлтийн гайхалтай есөн хүч
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.