Дэлхийн хэмжээний загварын тайзан дээр алхаж, Монгол хэмээх нэрийг дуурсгаж яваа цөөн хэдэн моделийн нэг бол Нора Дагва буюу Д.Оюунномин. Өвөрмөц царай төрх, бие хаагаараа үргэлж олны хэл аманд өртдөг тэрээр дэлхийн хэмжээний шоуг өөрийн улс орондоо хөтлөн явуулсанаас хойш маш олон дэмжигчидтэй болж өөрийгөө жинхэнэ загварын хүн гэдгээ нотлон харуулсан. Тэгвэл түүний дараагийн ажлын бөгөөд аялалын маршрут Хонконг байв. Түүнд “Азийн дараагийн топ модель” шоуны зочин шүүгчээр оролцох санал ирсэн хэмээн өмнө нь сонирхуулж байсан тэрээр дараагийн ажилдаа орсон нь энэ. Их ажлын хажуугаар зугаацаж цэнгэхээ хэрхэн мартах билээ аялалын тухай сонирхолтой зургуудаа фэнүүдтэйгээ хуваалцаж дэлхийн загварын томоохон төлөөллүүдтэй хамтран ажиллаж байгаагаа бахархалтайгаар гайхуулж явна.
Эх сурвалж:Шуурхай.мн