Өнгөрсөн, одоо, ирээдүй. Алинаар нь амьдрах вэ?

3ecnnch065b6t50g7rsqprgsnrТогтуун сайхан, санаа амар амьдарч байтал гэв гэнэт өнгөрсөн амьдралаас чинь бараг мартагдсан байсан харьцаа хуй салхи шиг орж ирэн сэтгэл санаа үймүүлэх. Ийм зүйл олон хүнд тохиолддог. Магадгүй, таны амьдралд ч ийм тохиолдол байсан байх.

Хаврын сайхан өглөө ажилдаа яаран алхаж явтал, эсвэл хаа нэгтээ үдэшлэг цэнгээнд очтол – хуучин хайртайгаа тааралдах. Тэртээ нэгэн цагт түүнээс өөр хэн ч хэрэггүй мэт санагддаг, түүнийгээ харахад л толгой эргэн хамаг бие чичирдэг, амьдралыг хамтдаа туулна гэж бодохоос л аз жаргалд умбадаг байсан билээ… Харин энэ бүхэн нэг л өдөр дууссансан. Чухам юунаас болж хоёр тийш болсноо, яагаад тэр үед учраа ололцолгүйгээр бие биеэ буруутган гомдоод тэр чигээрээ гүрийчихсэнээ ч сайн санахгүй …

Одоо тэр залуу  – сэтгэл татам, гялалзсан амжилттай сайхан эр болжээ. Амьдралын ханиа олж чадаагүй байгаа гэнэ… Түүнийг олон сайхан бүсгүй эргүүлдэг  авч тэр хэнд ч “уургалуулаагүй” юм байна.

Бүсгүй ч улам цэцэглэн сайхан хүүхэн болон “боловсорчээ”. Нөхөр нь түүнд “үхдэг”, хоёр ихэр хүүгийн хамгийн хайртай хүн нь. Хэн ч харсан амьдрал нь тэгширсэн аз жаргалтай гэр бүл. Харин одоо учиртай байсан хоёр санамсаргүй тааралдаадахад сэтгэл нь гэгэлзээд явчихав, асуултууд ар араасаа цувах… “Ингэхэд хайр мөн байсан юмуу?… Би хэнд хайртай юм бэ?… Хайр ер нь мөн үү?…”

Бат бөх санагдаж байсан амьдрал нь ганхаад явчихна, урьд нь чухал мэт санагдаж байсан зүйлүүд сонин биш санагдаад бодол санаа самуураад учраа олохоо болин: “Би хаана алдсан бэ? Тэр үед, түүнээс салахдаа юу? Эсвэл одоо, байгаа бүхнээ баллаж алдах гээд байна уу?”
Энэ асуултанд хариулж болно оо, хэцүү, гэхдээ болно. Хамгийн гол нь яарч л болохгүй, хуучнаа санагалзан сэтгэлээ гэгэлзлээ гээд яаран дүгнэлт хийж  л болохгүй. “Цаг хугацаа бүхнийг байр байранд нь тавина” гэдэг үг чухам энд л хамгийн тохиромжтой юм шүү!

Одоо яах вэ?
Тэвчээртэйхэн шиг хүлээ, толгой тархиа хөргө. Харин нөхцөл байдалд хөтлөгдөх хэрэггүй, бүх юм сайхан болно гэх маягийн хоосон найдвараар өөрийгөө “угжих”  бас хэрэггүй. Энэ хүлээлтийн хугацааг зүгээр нэг хоосон хүлээлтэнд зарцуулах биш, харин сэтгэл зүрхээ чагнах, эргэцүүлэн бодоход зарцуулна. Гэхдээ “Амиа бодсон амьтан, би  муу эхнэр, муу ээж…амьтан хүн юу гэх юм… хүмүүс гэр бүлээ, хүүхдүүдээ бодоод тэсээд л байж байдаг биз дээ… “ гэх зэргээр сэтгэл хүслээ дараад бай гэсэн үг биш.
Хэрэв өөрөө учраа олж чадахгүй байвал мэргэжилтэнд хандах хэрэгтэй. Мэргэжлийн сэтгэл зүйч хамаг байдгийг чинь ялгаад салгаад өгнө, байр байранд нь тавихад тусална. Эсвэл сүмд очоод “нүглээ наминчилж” болно, сэтгэлээ ойлгоход энэ их тус болдог. Сэтгэл санаанд ч бие эрхтэний адилаар эмчилгээ хэрэгтэй байдаг юм.
Найз нөхөд ойр дотныхондоо хандаж хэрхэх тухай зөвөлгөө гуйх нь хүмүүсийн боддог шиг тустай эд биш дээ, харин ч өөрийгөө улам л их буруутган яллах үндэс танд нэмэгдэх магадлал их. Тэгвэл та улам шаналахаас гадна тэд таны эмзэг байгаа сэтгэлээр тоглон залуурдах аюул бий (жаахан муу санаатай байсан нь дээр, эвгүй “найз” нар байдаг даа?)

Өвдөхөө хүлээснээс урьдчилан сэргийлж байсан нь дээр
Хэзээ нэгэн цагт дээрх байдалд хүрэхгүйн тулд харьцаагаа заавал эцэст нь хүргэж дуусгаж байх хэрэгтэй. Бүх хувилбарыг ашиглаад -  байж болох бүхнийг би хийсэн, одоо ойлгомжгүй зүйл үлдээгүй, амьдралынхаа энэ хуудсыг эргүүлэхэд болно гэсэн итгэлтэй үлдэж байх хэрэгтэй. Үүний тулд:

-“Хийгээгүйдээ харамсаж явснаас хийсэндээ харамсаж явсан нь дээр” гэдэг уриан дор амьдрах. Зарим хүн амьдралынхаа төгсгөл үед амьдралаа хий өнгөрөөчихснөө ухааран харамсаж байгааг харахад гунигтай байдаг. Бүх насаараа бусдын л төлөө явсан, ойр дотны хүмүүс нь түүний сэтгэлээр гарамгай тоглож дураараа жолооддог байсан байна гэдгийг ойлгоод ирэхээрээ “Хэрэв би тэр үед өөрийнхөөрөө явсан бол яах байсан бол…” хэмээн шаналан зовж байгаа хүн цөөнгүй л байдаг шүү дээ?

-Хүний өмнөөс бодож дүгнэлт хийж байх хэрэггүй. “Чи тэгэж хэлсэн, тэгэхээр ингэж бодсон байж таараа, тэгэхээр чи ийм тийм юм байна…” гэх маягаар хүний өмнөөс бодон дүгнэлт хийх бол маш буруу, та хоёрын харьцаанд сөрөгөөр л нөлөөлнө. Тэгснээс өөрөөс нь асуугаад хариулт авбал сэтгэлд сэвгүй. Ялангуяа хүүхнүүд ингэж хүний өмнөөс бодохдоо гарамгай, энэ авъяасаа өөр зүйлд зориулах гээд үзсэн нь дээр дээ, ном зохиол бичиж болно шүү дээ…

-Бусдад өөрөөрөө байхыг нь зөвшөөрч бай, хэн ч өөрийн бодолтой байж түүнийгээ хэлж байх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөр. Зөвхөн таны бодол л зөв биш, өөр хүн байдлыг өөрөөр харж байж болно, тэр нь зөв ч юм билүү? Өрөөлийг өөр шигээ бодсонгүй гээд уурлаж уцаарлаад байх нь утгагүй.

-Цаад хүнээ гомдоохгүйгээр ярьж байх хэрэгтэй. Өөрийн санаа зовж байгаа зүйлээ, юу таалагдахгүй байна, яамаар байна гэдгээ аятайхнаар хэлж ярилцаж байх нь зөв. Дутуу ярьсан зүйл харьцааг баллах үндсэн шалтгаан болох нь элбэг байдаг юм. Өөрөө ойлгох ёстой гээд хэлэхгүй байж хэрхэвч болохгүй. Цаад хүн чинь таны бодлыг таагаад тэр хүсэл бодолд чинь нийцэж байх ёстой гэж хүлээвэл тэнэг хэрэг биз дээ? Ялангуяа хүүхнүүд “Мэдээжийн юмыг хэлүүлээд байхдаа яадаг юм, ойлгомжтой шүү дээ…” гэх зэргээр аашлах дуртай.

Хэрэв дуусгаагүй орхисон харьцаа чинь улиран одсон цаг үеээс гэнэт гарч ирээд сэтгэл сэвэлзүүлээд эхэлбэл байдалд маш бодолтой хандаарай. Савангийн дуурийн гол баатар шиг “Хайр аль нь юм бол оо? Тэр үед үү, эсвэл одоо энэ нь юм уу? Би өөртөө зохиочихсон юм болов уу? Эсвэл энэ зүгээр л тачаал юм болов уу? Харьцаагаа дуусгаагүй үлдээсний үр дүн л юм болов уу?…” гэх зэргээр эцэс төгсгөлгүй өөрөөсөө асуугаад суухаас зайлсхийгээрэй. Яагаад гэвэл иймэрхүү асуулт хэзээ ч дуусдаггүй, юунд ч хүргэдэггүй, юуг ч шийддэггүй юм.
Хэрэв та хоёр галын хооронд орсон бол, хэрэв та хэцүү сонголтын өмнө ирээд байгаа бол – хамгийн гол нь хоромхон зуур ч бүү мартаарай: та хүний биш – өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа гэдгээ, дараа нь сэтгэл урах зүйл хийх хэрэг байна уу, засч залруулах цаг хугацаа бий юу гэдгээ бодох нь чухал!


Өнгөрсөн, одоо, ирээдүй. Алинаар нь амьдрах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex