Бүсгүй хүний туулах зам бартаатай ч хамгийн өндөрт тэд л гардаг

0162200903eb76b699f85fd2b3775cefСаадтай байх тусам эмэгтэй хүн улам бүр өнгө орж, цагийг өөрийн эрхшээлдээ оруулсан мэт удирдаж, амьдралаа ч ажлаа ч өөрийгөө ч нэр төртэй эрхэмсэг сайхнаар авч явдаг билээ.

Бяцхан тооцоо хийж үзмээр санагдаад ер болдоггүй. Юу гэхээр, гэртээ хүүхдээ хардаг эмэгтэй, оффист ажилладаг эрэгтэй хоёрын хэн нь илүү их ачаалалтай байдаг юм бол.

Энгийнээр жишээд үзье л дээ. Айхтар ажил хийж гийгүүлээгүй ч би гэхэд хоёр хүүхдээ хараад гэртээ сууж буй эмэгтэй. Өглөө босоод хамгийн түрүүнд хийдэг зүйл маань нөхөртөө халуун бүлээс ус аягалж өгөх, дараа нь хүүхдүүддээ зөгийн балтай ус өгөх. Үүний дараа хүн тус бүрийн хоолыг бэлдэнэ. Тэр хооронд ороо хураана. Энэ хооронд бага хүүгээ 15 минут тутамд коршонконд суулгаж, өмдийг нь хуурай байлгах ёстой. За тэгээд өдөр тийшээ дахиад хоол хийнэ. Үүний дараа гэрээ цэвэрлэнэ, аяга тавгаа угаана, 15 минут тутамд хүүхдээ шээлгэнэ, баачихвал бөгсийг нь угаана. Тэрний дараа хүүхдүүддээ зурагт ном уншиж өгнө, өөрөө тэр хооронд хооллож, ядаж 2 аяга ус уучихна.

Үдэд хүүхдүүдээ унтах зуурт нь хамт дугхийхийг хичээнэ. Тэгэхгүй л бол сунаж уначих гээд байдаг. Сэрээд шууд л бага хүүгээ шээлгэх ажил эхэлнэ. Тэгээд цай хийж өгнө, шээчихсэн байвал өмдийг нь солино. Хүүхдүүд ирж асуулт асууж, тоглоомоо булаацалдан уйлалдаж, хоолоо идэхгүй гэж урваганахад нь аргадаж, зөв бурууг нь зааж…

Угаасан хувцсаа гаргаж хатааж, хатсан хувцсаа эвхэж шүүгээнд хийж, үүний дараа шалаар нэг хөглөрөх хиртэй, шээстэй, хоол ундны үлдэгдэл болсон хувцсыг бөөгнүүлж угаалгын өрөөнд хийнэ. Гэрээр нэг хөглөрөх тоглоомнуудыг хурааж тоосоо соруулна. Үүний дараа хүүхдүүд дахиад л гэрээ буулгах ажилдаа орно, харин би хүүхдээ тосож шээлгэж, шээчихсэн байвал нойтон өмдийг нь сольж, пааран дээр хатааж… гээд л энэ бүхэн өдрийн турш давтагдана. Харин орой болж орондоо орох дөхөхөд хүүхдүүдийнхээ шүдийг угааж, дараа нь өөрөө шүдээ угааснаар их ажил нэг өндөрлөнө.

Харин энэ зуурт нөхрүүд юу хийдэг вэ. Өглөө босоод хамгийн түрүүнд өөрийн дураар шүршүүрт орж, гарч ирээд юунд ч яаралгүй зөвхөн өөрөө л зохицуулах цаг хугацаагаа өглөөний цайндаа зарцуулна. Дараа нь миний индүүдэж бэлдэж тавьсан цамцнуудаас шилж өмсөөд ажилдаа гарна. Өдөр бүхэлдээ тэдний мэдэлд. Мэдээж, мөнгө олж гэр бүлээ тэжээнэ гэдэг тийм амар зүйл биш гэдгийг мэднэ л дээ. Хүмүүстэй уулзаж, ярилцаж, хүссэнээрээ компьютер дээр сууна. Тэднийг тэгж суухад хэн ч саад болохгүй.

Харин орой гэртээ ирээд бидний бэлдсэн оройн хоолыг иднэ. Ажил ярина. Киногоо үзнэ. Дараа нь унтаад өгнө.

Эр хүний хувьд гэр бүлээ тэжээх, тэднийг гэдэс цатгалан явуулах хамгийн чухал үүрэг, бас тэдний сэтгэлийг ч бүтэн байлгаж, гэр орондоо халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх нь эр хүний үүрэг. Харин бүсгүйчүүд заавал гэртээ суух бус ажил хийж, хажуугаар нь хүүхдүүдээ асарч, гэр орондоо халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, ёстой л амьдралын бүх л ачааг үүрч, нугалж явдаг хүмүүс. Тийм л учраас бүсгүйчүүд бидний зам эрчүүдийнхийг бодвол хамаагүй бартаатай, саад ихтэй. Тэглээ гээд бидний хэн нь ч хойш сууж бууж өгч байгаагүй юм шүү.

Саадтай байх тусам эмэгтэй хүн улам бүр өнгө орж, цагийг өөрийн эрхшээлдээ оруулсан мэт удирдаж, амьдралаа ч ажлаа ч өөрийгөө ч нэр төртэй эрхэмсэг сайхнаар авч явдаг билээ.

Тийм л учраас бүсгүйчүүд минь та нарт минь шантрах, гутрах, гуних, бууж өгөх гэдэг үг хэзээ ч тохирохгүй. Ийм их ажлыг нугалж чадна гэдгийг чинь мэдэж байгаа учраас л бурхан бидэнд энэ үүргийг өгсөн. Бас энэ бүхнийг амжуулаарай гээд биднийг ийм их хүчтэй, нинж сайхан сэтгэлтэй болгож төрүүлсэн юм шүү дээ.

Бууж өгмөөр санагдсан үедээ энэ үгийг өөртөө хэлээрэй.


Бүсгүй хүний туулах зам бартаатай ч хамгийн өндөрт тэд л гардаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex