Сексийн үргэлжлэх хамгийн бага хугацаа нь 2-6 минут

Free-Shipping-cute-mini-smile-diary-notebook-kid-diary-memo-notepad-kid-gift-hot-fashion-styleӨрнөдийн нэртэй секс судлаачид нь эрчүүд нийт тохиолдлын гуравны хоёрт нь эмэгтэйчүүдээс түрүүлж дур тавьдаг бол аравны нэгт нь эмэгтэйчүүдээс түрүүлж, дөрөвний нэгт нь эмэгтэйтэйгээ зэрэг дур тавьдаг болохыг тогтоосон байдаг.

Улмаар туршлагагүй эмэгтэйчүүдийн сэрэл нь эрэгтэй хүнийхээс удаан, сул байдаг болохоор эрэгтэй нь тэр ялгааг арилгах ёстой гэж үздэг. Харин эрэгтэй нь хувиа хичээсэн, эсвэл мэдлэг дутсан зэргээс болж ялгааг нь арилгаагүй бол яваандаа тун таагүй үр дагаварт хүргэдэг гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй. Товчхон хэлэхэд эхнэрийнх нь сэрэл дээд цэгтээ хожуу хүрдэг гэдэгт нөхөр нь дасан зохицож бэлгийн хавьтлыг удаан үргэлжлүүлэхийн зорих ёстой. Гэхдээ энд ч гэсэн хэмжээ хязгаарыг мэдрэх хэрэгтэй.

Эрэгтэй хүний бэлгийн хавьтлын гурав дахь фаз буюу дур тавилт нь үргэлжлэх хугацааны хувьд тун бага байдаг бол эмэгтэйчүүдийнх нь илүү удаан байж 10 болон түүнээс олон секунд үргэлжилж болдог. Зарим тохиолдолд эмэгтэй хүн дур тавилтыг өөрөө минут хүртэл хугацаагаар уртасгаж ч чаддаг.

Ер нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс тодорхой хэмжээгээр оройтож дур тавьдаг болохоор биеийн ямар нэг согог, эмгэг байхгүй байлаа ч гэсэн эрэгтэйнхээ дур тавьснаас хэсэг хугацааны дараа дур тавьдаг гэж үздэг. Гэвч энэ бол нэг ёсондоо хийсвэрлэл төдий зүйл. Бодит амьдрал дээр нөхөр нь эхнэрийнхээ физиологи болон сэтгэл зүйн онцлогийг сайн мэдэж байхад сэрлийг нь өөрийнхтэйгээ нэг дор, үгүй бол бүр өмнө нь байхаар болгож чаддаг.

Эмэгтэй хүний хамгийн их сэрэл хөдөлгөдөг бүс нь хэлүү болохоор халамжтай нөхрүүд эхнэрээ дур тавиулын тулд хэлүүг нь урьдчилан гар эсвэл амаар (cunnilingus-куннилингус) цочроодог. Мөн эмэгтэй хүн ямар нэг шалтгааны улмаас хавьтлын үед дур тавьж чадаагүй бол дээрх аргыг ашиглан дур тавиулдаг. Энэ талаар АНУ-д санал асуулга явуулахад оролцсон эрэгтэйчүүдийн 54% нь хавьтлын өмнөх энхрийллийн үед куннилингус хэрэглэж байсан гэж хариулжээ. Харин манай хойд хөршид хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 42.7% нь нөхөр нь куннилингус хийдэг гэснээс 14%-д нь таалагдаагүй, 11% нь ямар онц зүйл мэдрээгүй, 69% нь таалагдсан гэж онцолж байжээ.

Дашрамд дурдахад куннилингусийг бэлгийн гаж дур хүсэл гэж ойлгох нь өрөөсгөл үзэл. Судлаачдын үзэж байгаагаар эмэгтэй хүн бэлгийн хэвийн хавьталд орох чадвартай эрэгтэй хүнтэй хамтран амьдарч байгаа атлаа куннилингусийг хурьцлаас дээрд үзэх болон куннилингусийг эмэгтэй хүн / сапфизм / эсвэл амьтнаар /зоофил/ үйлдүүлж байгаа нөхцөлд л гаж үзэгдэл, согог гэж үзэж болно. Харин хэн хэнийх нь хувьд хүлээн зөвшөөрөгдсөн өдөөх арга, энхрийллийнх нь хүрээнд багтаж байгаа нөхцөлд куннилингусыг ямар нэг гаж, согогтой зүйл гэж үзэх үндэсгүй.

Хосуудын хувьд бэлгийн хавьтлын үргэлжлэх хугацаа нь тус тусын онцлогоос шалтгаалаад 1-2 минутаас эхлээд хагас цаг, түүнээс ч удаан байж болдог. Эмэгтэй хүний хувьд биеийн хэвийн хөгжилтэй, дур хүсэл хэвийн нөхцөлд дунджаар 2-5 минутын дотор дур тавих боломжтой гэж үздэг болохоор хурьцлын үргэлжлэх дундаж хугацаа нь 2-4 минут байхад хангалттай. Тиймээс элдэв кино зохиол дээрх шиг 30-40 минут болгох гэж зүтгэх нь хэн хэнийх нь эрүүл мэндэд халтайгаас гадна орчин үед бүтэлгүй нь давамгайлсан оролдлого гэж үнэлэгдэх болсныг анхаарууштай.


Сексийн үргэлжлэх хамгийн бага хугацаа нь 2-6 минут
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.