Тамхинаас гарах зөвлөмж

Tush Foto 7 027Өдөрт тамхинд 1000 төгрөг үрдэг бол таны жилийн бэлэн мөнгөний зарлага 365 000, дээр нь гоо сайхан, эрүүл мэндийн зардал гээд тооцвол та их баян хүн юм. Энэ зардлаа танаад бас өөрийгөө ялан дийлэх чадвартай гэдгээ батлахыг хүсвэл муу зуршилаа дараах зуршилаар солиорой.

Анхаарах зүйл:
1. 
Өглөө босоод өлөн элгэн дээрээ тамхи битгий татаж бай.
2. Олон нийтийн газар болон хүмүүсийн дунд явахдаа зөвхөн зөвшөөрөгдсөн орчинд татаж бай.
3. Аав, ээж, ах дүү, амраг хань, үр хүүхэд, найз нөхөд болон хэнийг ч бүү хордуул.
4. Би тамхинаас гарахыг хүсдэг үү гэж өөрөөсөө нэг удаа асуугаад үз.

Хэрвээ хүсдэг бол
Тийм ээ, би хүсдэг, бүр маш их хүсдэг гэж өөртөө гол нь сэтгэлдээ хэлээд үз. Ингэх нь сэтгэлээ чангалж, захирч барихад чинь тустай. Эрхэм та тамхинаас гарахыг хүсч байвал:
1.Дараа маргааш гэж бүү хойш тавь. Яг одооноос өөртэйгөө тэмц.
2. Өөрт буй бүх тамхиа яг одоо хогийн саванд хая. Ингэхдээ энэ хор дахиж хэзээ ч надад хэрэггүй гэж гол нь сэтгэлдээ хэл.
3. Дахиж бүү сана. Бүү дурс. Ингэх нь маш үр дүнтэй. Тамхийг бага багаар хасаж гарвал үр дүнтэй байдаг гэж ярьдаг. Өдөр өдрөөр багасгаж, хасаж гарах нь тийм ч үр дүнтэй арга биш, хүнээс асар их сэтгэлийн тэнхээ тэвчээр шаарддаг гэдэг нь батлагдсан. Шууд тамхинаас гарах нь маш үр дүнтэй.
4. Өөрийгөө зоригжуул. Өөртөө итгэ. Би яагаад тамхинаас гарч чадахгүй гэж. Энэ хор дахиж надад ямар хэрэгтэй юм гэж өөртөө хэл. Сэтгэлийн их тэвчээртэй бай.
5. Мөнгөндөө тооцоо хийгээд үз. Хэзээнээс тамхинд орсоноо, хэдий хэр хугацаанд татсанаа, өдөрт хэдийг татдаг. Урьд өмнө тамхиа сольж байсан уу. Энэ бүхнийгээ бод. Та нийт хичнээн төгрөгөөр уушгиний эд эрхтэнээ хордуулаа бол.
6. Хажууд чинь хэн нэгэн тамхи татвал түүнээс хол бай, холдох боломжгүй бол би тамхинаас гарч байгаа гэдгээ хэл. Ингэснээр тэр хүн чинь тэнэг л биш бол таны хажууд тамхи татахгүй болов уу?
7. Тамхи гэгч энэ зүйл хүнд нэгээхэн ч ашиг тустай зүйлгүй хортой гэдгийг нь мэддэг атлаа тамхи гэгч энэ хор хүний бие ямар ямар хорт бодисууд хэр их тунгаар биед агуулагддаг, хэр их хугацаанд хүний бие организмд яаж нөлөөлдөг болохыг мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Ямар ямар хорт бодис агуулдаг болох, түүний хор уршиг, үр дагавар хүний бие организм болон орчин тойронд яаж нөлөөлдөг талаар заавал мэдэж аваарай.
8. Тамхинаас гарсан эхний долоо хоногт чихэрлэг гаатай зүйл болох бохь мөн витамин С-г байнга хэрэглэж бай. Yүнээс хойш та амандаа үзэг, бал болон тамхитай ижил төстэй юмсыг зуух, гарынхаа салаанд барихгүй байхыг хичээх хэрэгтэй. Иймэрхүү үйлдлүүд нь тамхийг санагдуулдаг ба татах хүслийг улам ихээр төрүүлнэ. Хэн нэгнийг тамхи татахыг харах, хажууд чинь хүн тамхи татсан ч бас тэвч!
9. Хүсэл яагаад төрдөг, би организм тамхийг нэхдэг үү? Сэтгэлийн бухимдалтай үедээ тамхичид илүү их хэмжээгээр тамхи татдаг. Тэрхэн агшинд мансуурч, сэтгэлийн бухимдлаа умартдаг. Тухайн үедээ умартсан бухимдал чинь сэтгэлийн гүнд ороод арчигдахгүй оршиж л байдаг. Эргээд илрэн гарч байдаг. Илүү их хэмжээгээр татсанаар бие организм, эд эрхтэн уураг тархиа улам их хордуулж энэ хордолтоос нь бүр их бухимдал төрөн гардаг.
10. Алдаа: Нэг сар тамхи татахгүй байхад хүний уушиг цэвэршдэг. Энэ нь шинжлэх ухаанд батлагдсан зүйл юм. Олон жил тамхи татсан хүний сэтгэхүйд би олон жил удаан хугацаанд тамхи татаж байгаа учир хэзээ ч гарч чадахгүй, миний уушиг цэвэршихгүй, ямар нэгэн уушигний хүнд өвчлөлтэй болсон бол эдгэхгүй гэж боддог. Энэ нь буруу өрөөсгөл ойлголт юм. Хэрэв танд тамхи удаан хугацаанд татсаны улмаас үүссэн өвчлөлт, зовиур мэдрэгдэх юм бол та сэтгэлээр унах хэрэггүй бөгөөд харин ч тамхинаас хурдан хугацаанд гарах хэрэгтэй. Тамхинаас гараад сар болох хугацаанд таны дотоод эрхтэнүүдийн үйл ажиллагаа нь сайжирч уушиг дотор агуулагдаж байсан бүхий л хорт утаа тортог цэвэршин гарч улмаар ухаан санаа тань сэргэг саруул болно. Уушигний салст бүрхэвч, гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, усталт, идээт үрэвсэл гэх мэт ямар нэгэн архаг хууч өвчтэй бөгөөд дээр нь тамхи татдаг бол шууд гарах хэрэгтэй. Тамхиа хаяад эмчилгээ хийлгэвэл үр дүн нь илүү сайн гарах болно. Эрхэм та тамхи татдаг ч бай татдаггүй ч бай эрүүл чийрэг ч бай хэрэв таны ажиллаж амьдарч буй орчин, тань эрүүл ахуйн шаардлагад тохирохгүй хэт хуурай, чийглэг, тоосжилт ихтэй, бохир заваан, тохь тухгүй байх аваас ажлын байр амьдралын нөхцөл байдлаа өөрчлөх, сайжруулах хэрэгтэй. Мөн гэр орон, ажлын байр тасалгаандаа цэвэр агаар оруулж бай. Эцэст нь хэлэхэд зөвхөн хоёрхон юм л (Ухаарал, Сэтгэлийн тэвчээр) хүнийг тамхинаас гаргадаг юм шүү. Эрхэм та аав ээж, ах дүү, амраг хань, үр хүүхэд, найз нөхөд болон тамхи татдаг хэнийг ч энэ хорт муу зуршлаас нь ангижруул. Ухаарлыг нь өг.


Тамхинаас гарах зөвлөмж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.