Стресс тайлах хамгийн шилдэг арга бол сайн унтаж амрах

1491551977_moirХавар болохоор ихэнх хүмүүсийн нойр хүрч нозоороод байна гэсэн яриа хүмүүсээс гардаг шүү дээ. Та ч мөн адил унтаад сэрсэн ч нойр хангалттай авч чадахгүй мэдрэмж төрж байна уу. Бээжингийн анагаах ухааны уламжлалт эмнэлгийн амьсгалын замын эрхтний профессор Ханфан дараах зөвлөмжийг өгчээ. Нойрны эмгэгийг гурван төрөлд хуваадаг. Үүнд: нойр ханахгүй, сайн унтаж чадахгүй, нэг унтахаар сэрэхгүй гэж хуваадаг.

Харин нойр хүрэхгүй байх нь дараах шалтгаантай. Жишээлбэл зовж шаналах, хэт их зүйл бодох зэрэгтэй холбоотой. Үүний улмаас хүний бие эрхтнүүд амарч чадалгүй хэвийн бус байдалд шилждэг гэнэ. Зарим тохиолдолд мэдрэлийн ямар нэг эмгэг үүсэхээс өмнө зүүдэндээ хар дарах, цочиж сэрэх үзэгдлүүд илэрдэг байна. Өдрөөр нойрмоглодог хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар тэдний дийлэнх нь ажлын бүтээмж багасч цаашлаад машин барьж буй тохиолдолд осол аваар төртөх зэрэг сөрөг талуудтай. Тухайлбал нойрмог үедээ осол гаргах тохиолдол жирийн үеийнхээс 7 дахин нэмэгддэг байна. Зарим тохиолдолд унтаж байх үеэр гэнэт амьсгаа давчдах, цочих гэх мэт мэдрэмж төрж байвал энэ таны амьдралын хэв маягтай холбоотой. Таны унтаж амрах цаг багассанаар таны идэвхтэй амьдралын хэв маяг алдагдаж улмаар ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг тул аль болох өөртөө цаг завгаргаарай. Мөн сэтгэл гутрал стрессийг хамгийн ихээр тайлдаг арга бол сайн унтаж амрах юм.


Стресс тайлах хамгийн шилдэг арга бол сайн унтаж амрах
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.