Давхар эрүү, булцгар хацарнаас салах ”нүүрний иог” дасгал

Өөрийнхөө гоо сайханд цаг ямагт анхаарч, түүний төлөө ямарваа нэгэн зүйлийг хийдэг бүсгүй таньд энэ удаагийн нүүрний иогийн дасгалыг зааж өгье.

Монголчууд бидны нүүрний хэлбэрийг өргөн шанаатай, онигор нүдтэй, навтгар хамартай бас махлаг царайтай хүмүүс хэмээн гадныхан дүгнэдэг. Тиймээс ч эмэгтэйчүүд маань сүүлийн жилүүдэд нүдэндээ давхраа хийлгэх, хамар өндөрлөх, шанаагаа үрүүлэх гээд олон мэс ажилбарыг хийлгэх болжээ.

Танд нэг нууц хэлье. Та нүүрний иогийн дасгал хийснээр мэс засал хийлгэхээс ч илүү үр дүнд хүрэх болно. Харин яг одоо таны нүүрийг давхар эрүүнээс салгаж, шанааг багасгах иогийн дасгал зааж өгье. Энэ дасгалын та хаана ч хэзээ ч хийж болно.

Эхний алхам:

Доод уруулаа бага зэрэг урагш сунга. Ингэх явцад таны эрүү давхар урагшилна. Дараа нь урагш болсон доод уруулаа дээд уруулдаа хүргэн чангалж инээмсэглэ. 

Хоёр дахь алхам:

Ийнхүү инээмсэглэж байхдаа хэлээ тагнаандаа хүргэ. Энэ нь таны шанааг багасахад нөлөөлөх бөгөөд хийх явцад бага зэрэг чилэх мэдрэмж төрнө.

Гурав дахь алхам:

Яг дээрх байрлалыг авсан чигтээ хүзүүгээ чадах чинээгээрээ дээш сунга. Энэ дасгал таныг давхар эрүүнээс салгах болно.

Эцэст нь

Энэхүү дасгалыг 10 секунд орчим хийгээд амарна.  

Өдөр бүр энэ дасгалыг хийх нь таны нүүрэн дэх өөхийг хасч давхар эрүүгүй болгоно. Хэдхэн хоногийн дараа л энэ дасгалын үр дүн таньд мэдэгдэнэ. Хамгийн гол нь ганцхан удаа, хэдхэн өдөр хийгээд нэмэргүй. Харин тогтмол тууштай хийхийг таньд зөвлөж байна.

Дараа танд нүдийг илүү том харагдуулах дасгалыг зааж өгөх болно.

 


Давхар эрүү, булцгар хацарнаас салах ”нүүрний иог” дасгал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex