Мисс эхнэртэй, Солонгосын хамгийн баян жүжигчин Кван Сан Ву

Солонгосын хамгийн баян жүжигчин Кван Сан Ву 37 настай. Монголчууд Кван Сан Вуг “Диваажингийн шат” кинонд тоглосноор нь андахгүй. Тэрээр Солонгосын хамгийн өндөр ханштай, хамгийн баян жүжигчин гэдэг алдрыг нэгэнт хүртжээ. Солонгосын хамгийн Баян жүжигчин Kwon Sang Woo зургаан давхар хаустай, 10 машины гараштай, сүүлийн үеийн загварын хамгийн үнэтэй машинуудыг эгнүүлсэн байдаг аж.  Солонгос жүжигчид баян, гэхдээ л Kwon Sang Woo  жүжигчин шиг зургаан давхар хауст амьдардаг жүжигчин одоогоор байхгүй.  Kwon Sang Woo Солонгосын хамгийн сайн аав, халамжтай эцэг гэдгээрээ алдартай. Тэрээр таван настай хүүтэй. Ганц хүүгээ зөвхөн өөрөө цэцэрлэгт хүргэж өгдөг, орой нь бас өөрөө авдаг. Солонгосын кино найруулагчид Kwon Sang Woo-г кинондоо уралдан урихдаа, хүүхдээ цэцэрлэгээс хүргэж өгөх, авах цагийг нь харгалзан зураг авалтаа зохицуулдаг. Аргагүй л оддын, бас тэрбумтны амьдралаар амьдарч чаддаг жүжигчин.
Энэ алдартай баян, бас царайлаг жүжигчин эрийн азтай эхнэрийг Тэ Ёон гэдэг.  Тэрээр 2001 оны Солонгосын мисс болж байсан сайхан бүсгүй, одоо мөн нөхөртэйгөө адилхан жүжигчин. Хосууд 2008 онд хуримласан, хуримласнаас нь хойш таван сарын дараа ганц хүү нь төрсөн. Үзэсгэлэнтэй гэргий, хөөрхөн хүү хоёртоо амиа тавьдаг жүжигчин Kwon Sang Woo гэр бүлдээ тун халамжтай. Эднийхэн гэр бүлээрээ жилдээ нэг удаа Англи, Франц, Америк, Швейцари гэх зэрэг гадна оронд очиж амарч аялдаг заншилтай. Юутай ч солонгосчууд энэ жүжигчин залууг Солонгосын хамгийн номер нэг баян жүжигчин гэж дуу нэгтэй өргөмжилдөг.

20130824_005453
92606-kwon-sang-woo-son-tae-young-dress-up-for-lee-byung-hun-lee-min-jung-we 20100126-20100126_kswandson_1couple-4-kwon-sang-wooKorea11korea 45korea ehnerKorea hosKoreakoreaa36Koreaaaa46gkoreaaaaaKOREAWkswed7kswed14Son Tae youngSouth Korean artist Kwon Sang Woo photos _4_wallie-kwon-sang-woo-1047622_1024_768

zaluu.mn


Мисс эхнэртэй, Солонгосын хамгийн баян жүжигчин Кван Сан Ву
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.