Би өөрийгөө хүмүүжилгүй задгай явдалтай нэгэн гэж хэлэхгүй. Харин ч би үеийнхээ бүсгүйчүүдээс илүү няхуур,
болгоомжтой гэж өөрийгөө үздэг. Гэр, ажил, дэлгүүр гэсэн маршрутаар өдөр хоногийг өнгөрүүлж дассан миний хувьд шинэ танил гэдэг сонин содон зүйл байлаа.
Нэг өдөр би гэрээсээ гарч яваад тэр хүнтэй санаандгүй танилцаж билээ. Аятайхан инээмсэглэсэн тэр хүн надаас 8 ах юм шиг санагдсан тул яагаад ч юм итгэх сэтгэл төрж байсан. Чи өглөө бүр энүүгээр явдаг, би чамайг дандаа хардаг гэж тэрээр надад хэлсэн. Эхэндээ би нэлээд гайхсан л даа. Жаахан охид шиг маяглаад байлтай биш зам зуур хэсэг юм ярьж алхсан юм.
Тэр хүн энд ирээд удаагүй байгаа гэнэ. Эхнэр хүүхэд нь Германд байгаа юм байх. Өөрөө Монголд бизнес эрхэлж болох эсэхийг нь судлах гэж түрүүлэн ирсэн тухайгаа ярилаа. Бид тэр өдөр утсаа солилцож, дараа нь уулзахдаа мэндтэй байхаар тохиролцов. Нөхөр бид хоёрын харьцаа хөндийрч тэр намайг сонирхохоо больсон юм шиг санагддаг.
Гэртээ ирээд зурагт үзэж, сонин гарчиглангаа хоолоо чимээгүйхэн идэх түүнийгээ хараад ингэж өөрчлөгдсөнийг нь огтхон ч анзаараагүйгээ мэдсэн. Анх учрахдаа халуухан л хосууд байлаа. Шинэ танил маань надад ийм бодол тээн өдөр хоногийг өнгөрүүлэх шалтгаан болсон байлаа. Хэд хоногийн дараа тэр над руу утасдав. Утасны цаанаас хөгжилтэй, гэм хоргүй хэрнээ намуухан хүнгэнэх түүний хоолойг сонсоод яагаад ч юм их баярлаж билээ. Айж санаа зовсондоо түүнийг гадуур хооллоё гэхэд нэг удаа татгалзсан. Ингээд бид хоёр хоногийн дараа тэдний гэрт уулзахаар болов.
Дөрвөн давхар улаан байшингийн хаягаар хайсаар явж очсон тэр өдөр мань эр орцныхоо үүдэнд намайг хүлээгээд зогсож байлаа. Гурван давхрын дөрвөн өрөө байрыг саяхан худалдаж аваад байгаа гэсээр хаалгаа нээж наймайг гэртээ оруулав. Ганц бие эр хүн гэхэд тун тохилог, цомхон амьдардаг аж. Бид улаан дарс ууж, хөгжим сонсож, түүний зургийн цомгийг үзлээ. Тэр миний бүсэлхийгээр эвтэйхэн тэвэрч хүзүүн дээр үнссэнээ цомгийг гараас минь авч хажуу тийш тавиад намайг аяархан хэвтүүлэв. Өмнө нь би хэзээ ч анх танилцсан даруйдаа хүнтэй сексдэж байгаагүй болохоор ёс суртахуун маань энэ бүхнийг эсэргүүцэн “одоо боль” гээд байх шиг санагдаж байсан.
Гэсэн ч би энэ удаад намайг олон жил хорьж цагдсан ёс суртахуунаа эсэргүүцэхээр шийдлээ. Яагаад гэвэл тэр хүн надад үнэхээр таалагдаж байв. Тэр уруулыг минь шимэн үнссэнээ хэлээ зугуухан түлхэж оруулаад зөвхөн л намайг энхрийлэн таалах гэсэн мэт тачаал өдөөх тоглоомоор тоглож эхэлсэн юм. Гар нь яг л бие даасан тархитай юм шиг тусдаа ажиллаж, уруул хэл нь зорилгоо огт марталгүй, миний доторхийг тэмтрэх гэсэн мэт тэрүүхэндээ хийж буй ажилдаа үнэнч хандаж байлаа.
Нэг л мэдэхэд би гэдэг хүн бүрэн нүцгэрч махлагдуу хэрнээ чийрэг чанга биетэй, тэр эрийн дуртай тоглоом мэт болчихсон хэвтэж байлаа. Янагийн эрдэмд суралцсан гэж би өөрийгөө хэлмээргүй байгаа ч түүнд таалагдах гэж хичээж эхлэв. Гэвч тэр надад илүү хөдөлгөөн хийх хэрэггүй гэдгийг хэл үггүй ойлгуулаад нүцгэнээр минь өргөн өрөөн дотор явав. Тэр секс хийхээ мартчихсан мэт л аяглах бөгөөд ядаж өмднийхөө тэлээг ч тайлсангүй. Нүв нүцгэн би нэг л мэдэхэд хөлөөрөө түүний гэдсээр ороон хүзүүнээс нь тэвэрсэн байлаа. Харин тэр хоёр өгзөгнөөс минь гараараа базлангаа хуруугаараа хэлүүг минь зөөлхөн оролдоно.
Бид хөгжмийн аянд бүжиглэх мэт ийнхүү эргэлдэх зуур дур хүсэл оргилж, түүний амьд амьтан шиг дотор ирвэгнүүлэх гар оруулахсан гэж би хүснэ. Чи ямар сайхан юм бэ, чиний арьс ямар зөөлхөн юм гэсэн магтаалын үгийг тэр зогсоо зайгүй үглэхэд биеэ барьсан байдал минь аажуухан алга болж өөртөө итгэлтэй, чөлөөтэй болж байгаагаа мэдэрч эхлэсэн юм. Бид тэврэлдээстэй чигээрээ явсаар түүний унтлагын өрөөнд ороход тэр намайг орон дээрээ бус цонхны тавцан дээр суулгаад хувцсаа тайлаад дөхөн ирлээ.
Юу хий гэж байгааг нь урьдчилан тодорхойлох аргагүй түүний үйлдлүүд намайг үргэлж гайхшруулж байсан юм. Энэ удаад тэр надад тун сонин бэлэг бэлджээ. Яг түрүүчийнх шигээ өгзгөөр минь тэврэн авснаа хэлнийхээ үзүүрээр хөхний маань товчийг зөөлхөн оролдож, гараа саяных шигээ үрмгэлжлүүлэх хөдөлгөж байнаа ямар нэг бүлээхэн тос шиг зүйлийг түрхэх нь мэдрэгдэв.
Тэрүүхэн хооронд биеийн доод хэсэг тэр чигээрээ халуу оргин, толгой эргэх шиг болоход би галзуурсан мэт аяглаж, түүний ор луу зүтгэлэв. Харин тэр намайг түрүүчийнхээсээ ч чанга тэврээд минийх рүү чулуу мэт хатуу эрхтэнээ түлхэн орууллаа. Өмнө нь би хэзээ ч ингэж эр хүний тэвэрт газар буулгүй секс хийж байсангүй. Тэр миний өгзөгнөөс гараараа барьсан хэвээр дээш доош хөдлөхөд минь дэмжиж байлаа.
Түрүүнээс хойш барьж ядан тэсч байсан нэгэн амттайхан хэрнээ гал мэт халуун мэдрэмж бүх биеэр минь тархсанаа амьсгалаас минь багтаж ядсаар гадагшлав. Би асгаруулан уйлж байлаа. Тэр намайг сая л нэг тэврээсээ тавьж орон дээрээ зөөлхөн хэвтүүлээд дахиад л анхных шигээ үнсэж таалж эхэлсэн. Тэр мөчид би өөрийгөө ямар харанхуй, хоосон ядруухан байдлаар эр нөхрийнхөө таашаалыг хангагч хэрэгсэл болон амьдарч байснаа ойлгосон юм даа.
Нийтэлсэн: Хосоо