М.Анхцэцэг “Эргэн ирлээ”

149248297258f57b9cce87f

Монголчууд бидний бахархал болсон охин Мөнхжанцангийн Анхцэцэг дөрөвдүгээр сарын 11,12-ны өдөр оюутны УАШТ оролцож Алтан медаль хүртсэн билээ. Тэрбээр 2016 оны Мексикт болсон Оюутны ДАШТ-д ганцаараа оролцож Канадын дасгалжуулагч түүнийг авч гаран Алтан медаль зүүлгэсэн. Гэвч тэрбээр сүүлийн оролдлогоо хийх үедээ гэмтэл авсан юм. Он гарсаар тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ, залуучуудын УАШТ зэргийг өнжөөд байсан.

Тэрбээр гэмтлээ эдгээн Тайланд улсад болсон Дэлхийн шигшээ багийн хамтарсан бэлтгэлд оролцоод Оюутны УАШТ-д түрүүлээд байгаа нь энэ. Өнгөрсөн жил л гэхэд Анхцэцэг таван тэмцээнд оролцож 4-өөс нь 12 медаль авсаны 10 нь АЛТ, 2 нь мөнгөн медаль байсан юм.Түүнд одоо ойрын зорилго гэвэл зургаадугаар сард болох Залуучуудын ДАШТ /Япон/, есдүгээр сард болох Насанд хүрэгчдийн ДАШТ /АНУ Майами/ болоод байна. Анхаа маань Риогийн олимпийн дараа болсон Дэлхийн Оюутны АШТ, Азийн оюутны АШТ-ээс алтан медаль зүүсэн бахдам амжилт гаргасан. Гэхдээ тэрбээр зардал мөнгөний гачаалаас болоод дасгалжуулагчгүй яван гэмтэл авсан юм.

АНУ, БНСУ, Казахстан, Узбекстан зэрэг хөрөнгө чинээ сайтай улсуудын саналаас татгалзсан түүнд ийм зүйл энэ жил бүү тохиолдоосой. Өөртөө үргэлж хэлдэг “Шантрах байсан юм бол яах гэж эхэлснээ сана” гэх үгээ санан олон олон тэмцээнд Алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлээрэй.


М.Анхцэцэг “Эргэн ирлээ”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.