Алдарт хөлөг онгоц “Титаник”-ийн тухай уран сайхны кино хийсэн нь дэлхийн шилдэг бүтээлийн тоонд орсон. “Оскар”-ын олон шагнал авч, гол дүрийн жүжигчид, найруулагч нь дэлхийд танигдсан. Гэхдээ киноны үйл явдал дээр гардаг Жек, Рөүз нарын дурлал жинхэнэ гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Тэдний нэрийг Эмилло Порталуппи, Мадлен Астро гэдэг. Италийн чулуучин Порталупи “Титаник” хөлөг дээр Асторын гэр бүлийн урилгаар хоёрдугаар зэрэглэлд зорчиж явжээ. Авьяаслаг чулуучин Порталуппи Нью-Йоркийн хөрөнгийн биржийн гадаад заслыг гүйцэтгэж байгаад түр хугацаагаар нутагтаа ирсэн. Ингээд АНУ руу буцахдаа өөр хөлөг онгоцоор зорчих байсан боловч Асторын гэр бүлээс “Титаник”-т зорчих урилга ирсэн учир зөвшөөрсөн аж.
Улмаар аялалын үеэр эхнэрийнхээ чулуун баримлыг хийлгэх хүсэлт гаргаж, Порталуппи, Мадлен Астрогийн баримлыг урлаж эхэлжээ. Харин “Титаник” мөсөн уул мөргөх тэр агшинд чулуучин залуу нэгдүгээр зэрэглэлийн зоогийн газарт байсан гэнэ. Баян хүний залуухан эхнэрт 30 нас хол давсан чулуучин залуу яагаад таалагдсан нь оньсого хэвээр үлдсэн ч тэдний хооронд дотно харьцаа үүсчихсэн байжээ.
Хөлөг онгоц сүйрэхэд Мадлен, Порталлупи нар аврагдсан ч баян нөхөр нь амиа алдсан. Сүйрлийн дараа чулуучин Итали орондоо буцаж, дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон. Үүний дараа сэтгүүлч болсон бол Мадлен хүүхэдтэй болсон ч бэлэвсэрч үлдсэн.
Гэтэл баян нөхрийнх нь ар гэрийнхэн ихэд эргэлзсэн байна. Гэхдээ Мадлен баян нөхрөөсөө салснаасаа хойш амьдралыг ганц биеэрээ туулсан аж. Харамсалтай нь Мадлен, Порталлупи хоёр “Титаник” дээр дайралдсанаасаа хойш хэзээ ч дахиж уулзаагүй билээ.