Би хүү төрүүлээгүй болохоороо муу эхнэр гэж үү

…Анхлан учирч байхад түүнгүйгээр ганц ч хором байж чадахгүй юм шиг мэдрэмж төрж байсан үеэ эргэн нэг саналаа. Барааг нь ч болов харчихмаар санагддаг байсан тэр дэврүүн гэмээр хайр сэтгэл одоо надад өчүүхэн ч алга. Нөхөртэйгөө хамт байх цаг хугацаа үдшийн 23 цагаас үүрийн 06 цаг. Ядарснаа гайхсан хүн ор олдохгүй дээ миний дэргэд хэвтэж байгаа юм шиг л хэвтдэг. Нөхөр маань хэзээ нэг намайг бүсгүй хүн гэж бодож, харж, хайрлаж, энхрийлэх бол гэж хүлээсээр би ч бас нойрондоо цохиулан унтчихдаг. Энэ дүр зураг олон жил үргэлжилсээн.

Бидний арван зургаан жилийн амьдралын үр дүн өнөөдөр ийм л байна. Бүх зүйл анх учирч байсан шиг дардан, сайхан байсангүй. Анхны хүүхдээ төрүүлээд аав ээж болсон аз жаргалыг бид хоёр дахин хүртэж чадахгүй…Охин маань өнөөдөр 16 настай том охин болсон ч битүүхэндээ дүү хүлээж, сэтгэлдээ ганцаардаж, надад хааяа гомдлын үг хэлдэг. Охины энэ үгс ч яахав ээ, би аргадаж, эвийлээд өнгөрөөдөг. Харин нөхрийнхөө халамцуу голдуу үедээ хэлдэг муухай муухай үгс  байнга миний чихэнд хонх болон хангинадаг. “Чи надад удам залгах хүү төрүүлж өгсөн биш”, “Миний удмыг таслаж байгаа муу шулам” гээд л…

Надад яваагүй эмнэлэг, үзүүлээгүй эмч, бариулаагүй бариач алга. Би сайн гэсэн болгоныг гүйцээсээн. Бид хоёрын босгосон амьдрал юм юмтай элбэг хангалуун. Надад өмсье гэвэл хүссэнээ өмсөх хувцас, авъя гэвэл санаснаа авах мөнгө байна. Гэвч надад аз жаргал алга. Одоо бүр нөхөртэйгөө бэлгийн харьцаанд орохоо больсон. Сүүлийн хэдэн жил хүүхэдтэй л болохын тулд надтай секс хийдэг байсан нөхөр маань одоо бол намайг эмэгтэй хүн ч гэж харахаа больсон. Би яах ёстойгоо мэдэхгүй байна. Өөр хүүхэнтэй явалдаад хүсээд байгаа хүүгээ төрүүлвэл төрүүлээсэй гэж хүртэл бодох боллоо. Би нөхрийнхөө хүсээд байгаа хүүг яаж төрүүлж өгөх вэ?

 

 

EMEGTEICHUUDtopodindeeotopodin.comпрограмма для взлома вксумка для macbook pro 13займы онлайн наличными быстроcasino en linea gratis mexicoscort service888 casinoThe aa classicприсоединиться к группе путешественниковоформление ванной комнаты фотодам деньги в долг в борисоведеньги в долг срочно альметьевскденьги в кредит на длительный сроктанзани¤ сафари плюс отдых на занзибарекак быстро можно получить кредитную картупутевки май 2015визитка сделать самомуподобрать путевка в черногориютарифы на коммунальные услуги киевподобрать ключевые словаwedding drawingsработа в пиар компаниидома ивановокак избавиться от интоксикациисколько стоит путевка в тайланд


Би хүү төрүүлээгүй болохоороо муу эхнэр гэж үү
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.