Жирэмсний үеийн өтгөн хаталтаас хэрхэн сэргийлэх вэ?

A7GEAW_2378638bХүн 24 цаг тутамд өтгөнөө гадагшлуулж, биеэ цэвэрлэж байх учиртай. Гэтэл үүнээс удаан хугацаанд хүндрэхгүй байж, өтгөн хаталттай болсон тохиолдолд хүний бие хордсоор байдаг байна.

Гэвч өтгөн хаталт нь эмэгтэй хүний жирэмсний үйл явцад илүү ажиглагддаг. Яагаад гэвэл тухайн эмэгтэйн биед гарч байгаа өөрчлөлтөөс үүдэн өтгөн хаталт бий болох нь бий.

Жирэмсний үед яагаад өтгөн хатдаг вэ?

Ерөнхийдөө санаа зоволт, стресс, хөдөлгөөний дутагдал, бага хэмжээний ислэг идэх зэргээс үүдэн жирэмслэлтийн хугацаанд өтгөн хаталт үүсдэг. Мөн жирэмслэлтийн дааврын нөлөөгөөр умайн жин нэмэгдэж, нарийн гэдсэнд даралт үүсгэснээр гүрвэлзэх хөдөлгөөн нь багасдаг байна. Нарийн гэдэсний булчин нь гүрвэлзэх хөдөлгөөний тусламжтайгаар бидний биеэс хорт бодисыг гадагшлуулж байдаг.

Заримдаа төмрийн бэлдмэл ч өтгөн хаталтанд нөлөөлдөг байна. Тиймээс төмрийн бэлдмэл хэрэглэж байх хугацаандаа хангалттай хэмжээний ус уудаг байх хэрэгтэй юм. Эсвэл өөр төрлийн төмрийн бэлдмэл хэрэглэх эсэх талаараа эмчтэйгээ зөвлөж ярилцаарай.

Жирэмсний хугацаанд хэрхэн өтгөн хаталтаас сэргийлэх вэ?

Хэд хэдэн арга бий. Эдгээрээс та бүхэнтэй хуваалцъя.

ИСЛЭГ ИХТЭЙ ХҮНС ИД: Та өдөрт дор хаяж 25-30 гр ислэг идэх хэрэгтэй. Эдгээрийг та жимс, хүнсний ногоо, өглөөний цайндаа овъёосны будаа идэх, бүхэл үрийн талх, хар чавга, хивэг идсэнээр нөхөж чадна.

ХАНГАЛТТАЙ ШИНГЭН УУ: Ислэг ихтэй хүнс хэрэглэж байхдаа хангалттай хэмжээний шингэн уух хэрэгтэй. Өдөрт 10-12 аяга шингэн юм уухыг зөвлөж байна. Үүнд ислэг ногоотой шөл, цай, ус бүгд багтаж байгаа.

ТОГТМОЛ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙ: Та хөдөлгөөн багатай нэгэн бол өтгөн хаталтанд өртөх өндөр магадлалтай. Тиймээс хөнгөн алхах, усанд сэлэх зэргээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөө идэвхжүүлээрэй. Ингэхдээ 7 хоногт 3 удаа 20-30 минут хөнгөн дасгал хөдөлгөөн хийхэд л хангалттай.

ТӨМРИЙН БЭЛДМЭЛЭЭ ӨӨРЧЛӨХ ЭСВЭЛ БАГАСГАХ: Төмрийн бэлдмэл нь өтгөн хаталтанд нөлөөлдөг. Тиймээс уух хэмжээгээ багасгах замаар энэхүү бэрхшээлтэй тэмцэж чадна. Ингэхдээ эмчтэйгээ сайн зөвлөж, төмрөө хангалттай авч байгаа эсэхээ нягтлаарай.


Жирэмсний үеийн өтгөн хаталтаас хэрхэн сэргийлэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.