Найздаа туслаад хохирогч болчихлоо

losing-hope-1024x729

Үүнээс цааш газар үгүй гэдэг шиг ХҮНД САЙХАН САНАЖ, ТУС болох нь гай болдог гэдгийг дахин ухаарлаа.

Нэг хүнтэй ажлын шугамаар хэд хэд уулзаж танилцсан юм.

Гэтэл тэр нэг өдөр “Тантай уулзмаар байна” гээд хүрээд ирэв. Тэгээд “Манай ах эгч хоёр банкнаас зээл авах гэсэн юм. Та дүүдээ тус болоод машинаа барьцаанд тавиад өгөөч. Зээл аваад надад туслах санаатай байгаа юм” гээд гуйхаар нь тусалчих санаатай зөвшөөрлөө. Энэ явдал түрүү оны арван хоёрдугаар сард болсон юм.

Нэг өдөр өнөөх маань ажил дээр зээлийн гэрээ бариад ирлээ. Гарын үсгээ зураад бичиг баримтаа өгөөд л явуулав. “Зээл авах өдөр дуудна”  гэхээр нь ажил ихтэй, цуг явж чадахгүй  болохоор бичиг баримтуудаа өгөөд явуулаад байлаа.Түрүү оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Капитал банкинаас дуудахад нь очтол банкны эрхлэгч “Таныг хамтран зээлдэгчээр авахгүй бол болохгүй байна” гэв. /Банкны эрхлэгч, эдийн засагч нь танилын маань эгчийн танил аж/

Би ч татгалзав. Танил руугаа утасдаад банкнаас ингэж байна аа гээд хэлтэл “Та санаа зоволтгүй. Бид найдвартай. Он гаргаад хоёр сар гэхэд л зээлээ хаагаад машиныг тань барьцаанаас суллачихна” гэх мэтээр тайлбарлан гуйв. Би итгээд зөвшөөрчихлөө.

Зээлээ төлж байгаа эсэхийг нь шалган хааяа утасдаж асуухад гурвуулаа л “Санаа зоволтгүй, бид төлж байгаа. Удахгүй зээлээ хаана” гээд байхаар нь итгэж явсаар л…

Ингээд хоног хугацаа нисэх мэт л алсарч юу юугүй хавар боллоо. Дөрвөн сар гаргаад би гэдэг хүн нэлээн сандарч зээл авсан нөгөө гурав руу байн байн утас цохин шаардаж эхэллээ. Танилын маань ах, эгч хоёр нь өнөө маргааш гэсээр байгаад таван сар гарангуут утсаа салгаад алга болов оо, хөөрхий.

Тэгээд танил руугаа ярихаар “Ах эгч хоёрыг би хайж байна, утсаа унтраагаад олдохгүй байна” гээд болдоггүй. Өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр банкин дээр нь очоод зээлээ төлж байгаа эсэхийг лавлатал “Зээл авснаас хойш хагас жилийн хугацаанд нэг удаа төлсөн буюу бараг төлөөгүйтэй адил” гэж авдаг байгаа. /Нөгөө Капитал банкны эрхлэгч, эдийн засагч нар нь ажлаасаа аль нэгдүгээр сард гарсан байлаа/

Ингээд би гэдэг хүн НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ болоод машинаа алдах дээрээ тулчихсан байгаагаа өнөөдөр л мэдлээ.

Тэгээд анх зээл авахуулсан танил руугаа ярьтал “Би ямар авсан биш, утсаа унтраагаад олдохгүй байхад би яах бэ?” гэдэг юм даа.

“Хүнд итгэл төрүүлж, хүний итгэлийг эвдэх замаар хууран мэхлэх нь өөрөө залилангийн гэмт хэрэг” хэмээн тайлбарлатал “Та явах замаараа яв даа” гэх юм.

Юутай ч долоо хоногийн дотор асуудлаа шийдэж өгөхийг би шаардлаа.

Хүнд сайн санаж тус болсон биш өөртөө гай болж, ирэх долоо хоногоос хуулийн байгууллагаар баахан цаг үрж явах болох нь дээ.

Одоо чинь энэ хүмүүс ах дүүгээрээ нийлж улаан луйварчид болчихоод ичиж зовохоо байсан цаг юм байна. Хүнд итгэснээс болж өөрөө НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ болж, унаа тэргээ алдан хохирч байгаа нь дэндүү харамсалтай байна даа, надад…

  УБ, БЗД 

ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Найздаа туслаад хохирогч болчихлоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.