Айдсыг таягдан хаяцгаая

olloo_mn_1446198865_sml

Амьдрал гэдэг анзаарч байхад ер нь хүний өдөр тутмын хэвшиж дассан үйлдлүүдийн цуглуулга, тойрог юм шиг байгаа юм.

Хүн дасч сурсан ажил, амьдралын хэв маягаа өөрчлөх тийм ч амар байдаггүй. Миний хувьд өглөө бүр ажилдаа явж байхдаа, орой бүр ажлын цаг дууссаны дараа “Би яагаад энэ хэвийн амьдралаас салж чадахгүй байгаа юм бол?” гэж өөрөөсөө байнга асуудаг ч маргааш өглөө нь юу ч өөрчлөгдөөгүй сэрдэг.

Заримдаа би амьдралаа өөрчилж амжилтад хүрэхээр өөртөө урам зориг өгч, найз нөхөдтэйгөө өөрчлөлтийн талаар ам уралдан ярьдаг. Үүндээ хэсэг хугацаанд итгэл төрж урам орох ч гэлээ тэр мэдрэмжээ удаан барьж чадахгүй буцаад л хэвэндээ орох энэ мэт зогсонги байдлын шалтгаан юу юм бол.

Магадгүй хүн болгонд л амьдралаа өөрчилж чадахгүй олон шалтгаан байдаг байх. Гэхдээ ихэнхдээ одоо миний хэлж тайлбарлах гэж буй зүйлээс болж байх вий гэхээс би эмээж байна. Тэр нь юу ву гэвэл

  • Миний бичсэн зүйлийг хүмүүс уншаад юу гэх бол
  • Хүмүүст таалагдахгүй уйтгартай бол яана аа
  • Би бичиж чаддаггүй шүү дээ гэх зэрэг юм. Энэ бол АЙДАС.

Хүнд хоёр төрлийн айдас байх шиг байна. Энэ нь:

  1. Нэг нь амьдралд алдах, цагаа дэмий үрэхээс
  2. Амжилтанд хүрэхээс

Сүүлийнх нь их сонин байгаа биз. “Амжилтад хүрээд олон зүйл өөрчлөгдөөд ирэхээр яах бол, олны танил болбол хүмүүст би таалагдах болов уу, тэр олон хариуцлага ачааг давж гарч чадах уу” зэргээр өөрийгөө дэмий зовооно.

Тэгээд энэ хоёр айдсын дунд хүн яана гэж бодож байна. Зүгээр л өөрчлөгдөж чадахгүй, юу ч хийж чадахгүй хөшиж орхино.

Айдсаа даван туулах зөвлөгөө, өөртөө итгэх итгэлээ нэмэх аргуудыг хэдэн мянгаар нь та уншсан байх. Гэхдээ айдсаас сална гэдэг бол боломжгүй зүйл. Энэ бол хүний мэдрэмжүүдийн хамгийн хүчтэй нь байсаар ирсэн байх ч болно.

Нэг их сайхан санаа төрөөд л, бүх талаас нь тунгаагаад л, хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө боловсруулаад л эхэлдэг ч ердөө та айдсаас болоод хийх үйлээрээ эхлүүлж бүтээж чаддаггүй.

Тэгээд л амар тайван, тав тухаа бодоод л дасч сурсан амар замаараа нэг мэдэхэд л явсан байдаг.

Гол нь нэг зүйлийг сайтар сана. Айдсаас болж амьдралдаа томоохон өөрчлөлт авчирч, амжилттай явж чадалгүй хохирч үйлдвэл чи зүгээр л жинхэнэ “АЗГҮЙ НЭГЭН” болоод л хоцорно шүү.

Олон талаас нь “Жинхэнэ супер” бодож тунгаахаасаа илүү урд чинь тулгараад байгаа саадыг эхлээд дав, урдаа байгаа хийж болох хамгийн энгийн зүйлсээс эхэл.

Өдөр тутам чамайг тушиж хүлэх тэр олон түмэн айдсыг үл тоон хэрэгтэй зүйлээ хийж эхлэн, түүнээсээ урамших аваас эдгээр жижиг айдсууд улам л багасах болно.

Айдас гэдэг хүнийг бүхий л насаар нь хэлгүй, хөлгүй юм шиг хүлж орхидог айхтар эд.

Нэг л зүйлээс айж яв, тэр бол хүн хэзээ нэгэн цагт үхнэ.

Өнөөдөр та шалихгүй зүйлээс болгоомжлоод амьдралаа өөрчилж чадахгүй, хийнэ гэж бодсон зүйлсээ эхлүүлээгүй яваа бол надтай хамт яг одоо эхлээрэй.

Мөн

  • Өөрийнхөөрөө бай
  • Хүмүүсийн юу гэж бодохыг ч тоолгүй хэлье гэснээ хэл
  • Би гэж хүн ийм хүн байдаг юм шүү хэмээн хашхир
  • Өөрийнхөө дутагдлыг нууж, найруулаад байлгүй яг байгаагаар нь ил тавьж бусдад харуул

Айдсаас болж хэн ч хохирч үлдэх ёсгүй. Тэр тусмаа чи!

УБ, СХД-ийн иргэн С.Баяр-Оч

 


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Айдсыг таягдан хаяцгаая
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.