Гэр бүлээ өдөр бүр аз жаргалтай байлгах 8 арга

120119085033-heart-safe-sex-bed-couple-story-topГэр бүл бол бидний амьдралын хамгийн үнэтэй хэсэг. Жаргах, зовохын алинд ч гэр бүл л хүний амьдралд хамгийн ойр байдаг. Тэгвэл энэхүү хамгийн үнэ цэнэтэй зүйлээ яаж өдөр бүр аз жаргалтай байлгах вэ.

Ажил, гэр бүлийнхээ тэнцвэрийг хадгал

Ажил, гэр бүлийн амьдралынхаа тэнцвэрийг олно гэдэг хэцүү л дээ. Гэвч энэ тэнцвэр хадгалагдаж байж гэмээнэ гэр бүлийн аз жаргал хадгалагддаг юм шүү. Бүх зүйлд хариуцлагатай байх гэж оройн хоолны ширээн дээрээ ч ажлаа дэлгээд суух хэрэггүй. Гэрийнхээ босгоор алхсан л бол ажлыг гадаа үлдээ. Таныг аз жаргалтай болгож байгаа зүйл бол үнэн хэрэгтээ ажил биш харин таны хайртай гэр бүл юм шүү.

Өөрийгөө хайрла

Эхнэр, нөхрүүд үргэлж л гэр бүл дэх бусад гишүүддээ анхаарлаа хандуулсаар өөрсдийгөө орхигдуулдаг. Та өөртөө анхаарал тавьж, өөрийгөө хайрлаж чадахгүй бол та өдөр тутмын амьдралаасаа залхаж, өрөвдөлтэй, бас бусдад байнга гомдоллодог нэгэн болж хувирна. Ингэвэл та хүүхдүүддээ хэрэгтэй үед нь хамт байж тусалж чадахгүй. Тиймээс өөртөө цаг гаргаж өөрийнхөө хүсэж буй тэр зүйлийг ий. Энэ нь амиа бодсон хэрэг огтхон ч биш. Харин ч өөрийгөө илүү өнгөлж, эмчилж буй хэрэг юм. Үүнд та тийм ч их мөнгө үрэхгүй гэдэгт бүү эргэлз. Ядаж өдөрт 10-хан минутыг зөвхөн өөртөө, өөрийнхөө хүсч буй зүйлдээ зарцуулахад л хангалттай. Энэ үнэхээр чухал шүү.

Сахилга баттай бай

Сахилга бат гэдэг бол шийтгэл гэсэн үг биш юм. Юу гэх гээд байна гэхээр, та хүүхдэдээ хэн нэгнийг гомдоолгүйгээр, бас гэмтээлгүйгээр хэрэгтэй зүйлээ бусдаас гуйж чаддаг тэр ухаанд сургах, тэр ухааныг зааж сургах тухай юм. Магадгүй та уурласан үедээ энэ тухай өөртөө хэлж, хүүхдүүддээ хэчнээн хэцүү нөхцөл байдалд байсан ч түүнээс гарах өөр гарцыг олж харж чаддаг ухааныг сургахын тулд өөрийгөө ч тайван байлгаж, эзэмдэж сурах тухай юм. Ингэснээр хүүхдүүд чинь амьдралыг илүү өөдрөг, гэгээлгээр хардаг нэгэн болж өсч томрох болно.

Хил хязгаар тогтоо

Бид хүүхдүүдээ аливаа аюул, хэцүү байдлаас хамгаалахын тулд байнга хил хязгаар тогтоож байдаг. Гэхдээ үүнийгээ тэдэнд тайлбарлаж, ойлгуулах нь чухал гэдгийг санаарай. Магадгүй задгай галаас тэднийг хол байлгах нь чухал ч гэсэн яагаад тэднийг хол байлгаж байгаагаа дэлгэрүүлж тайлбарлаж өгвөл хүүхдүүд тань илүү аз жаргалтай байх болно. Яагаад гэвэл юуг ч тайлбарлаж өгөхгүйгээр тэднийг зүгээр л “Боль”, “Цаашаа” гээд байвал тэд аз жаргалаар дутагдана.

Холбоо харилцаагаа илүү дотно байлга

Харилцаа, холбоо бол ямар ч үед хамгийн чухал зүйл юм. Ялангуяа, хүүхдүүд өөрсдийн бодол санаагаа илэрхийлэхэд томчуудынх шиг үгийн баялаг, ярианы чадвар дутагддаг учир гэр бүл нь тэднийг хангалттай сайн сонсч байх хэрэгтэй. Тиймээс тэдэнд тухайн өдрийнхөө үйл явдал, юу бодож байгаагаа зүгээр л тайлбарлаж ярилцах нь тэднийг аз жаргалтай байлгах маш том зүйл. Хүүхэд гэр бүлийнхэн нь өөртэй нь харьцаж, өөрийнх нь яриаг анхааралтай сонсч буйг мэдрэхдээ үнэхээр их аз жаргалтай байдаг. Ингэснээр хүүхэд өөрийгөө гэр бүлдээ төдий чинээ үнэ цэнэтэй нэгэн гэдгээ мэдэрдэг.

Цаг хугацааг дэмий бүү үр

Гэр бүлээрээ зохион байгуулдаг ямар нэгэн үйл ажиллагааг санаачил. Долоо хоногт 3 удаа гэр бүлийн хоолны өдөр гэж зохиогоод гэр бүлээрээ ширээ тойрон сууж зөвхөн тэр амтат хоолны тухай ярилцаж яагаад болохгүй гэж. Энэ цаг хугацаа нь танд болон танай гэр бүлийн бүх гишүүдэд санаа бодлоо нээх, илүү зугаатай байж, гэр бүлийн аз жаргалаа мэдрэх таатай боломжийг өгнө. Хүүхдүүдээсээ гэрийн ажилд туслахыг хүсч, эсвэл тэдэнд шинэхэн даалгавар ч өгч болно. Тэд эхэндээ жаахан эсэргүүцэж болох ч гэр бүлийн дотоод амьдралд оролцсондоо илүү шинэ мэдрэмж авах болно.

Шийдвэрийг хамтарч гарга

Том хүүхдүүдийнхээ санаа бодлыг сонсч бай. Тэднийг өөрсдийнх нь хил хязгаар дахь асуудлаас хамтран ярилц. Ингэснээр тэдэнтэй та шинэ харилцаа холбооны хүрээг бий болгож чадна. Хэтэрхий их хориглолт нь хүүхдүүд болон эцэг эхчүүдийн харилцааг мөхөөж байдаг. Үүний оронд та өөрт үнэхээр чухал зүйлийг шийдэхийн тулд тэдэнтэй ярилцаж шийдэж болно. Хориг саадыг улам багасгаж, хамтдаа асуудлыг шийддэг болсноор хүүхэд тань таны үзэл бодлыг илүү хүндэтгэх болно.

Тайван байдлаа үргэлж хадгал

Гэр бүл бүрт л асуудал байдаг. Гэхдээ тайван тухтай орчинд хүн бүр таатай, тавтай тухтай байдаг шүү дээ. Гэр бүлд ямар нэгэн асуудал тохиолдоход бүх гишүүн хамтдаа сууж байгаад шийдвэр гаргах нь үнэхээр том дэмжлэг болдог. Таны хүүхдэд таны дэмжлэг хэрэгтэй үед та илүү нээлттэй, шударга байвал тэр цаашдаа ч тантай сэтгэл зүрхээ хуваалцана.


Гэр бүлээ өдөр бүр аз жаргалтай байлгах 8 арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex