Өнөөдрийн трансжендер Солонго, Амина нарыг нийгэмд гарч ирээгүй байх тэр үед манин Ганбууш, гомо Нараа гэх хоёр нэр л сонсогддог байлаа. Ганбууш хүйсээ сольж жинхэнэ эмэгтэй хүн болсон бол түүний дотны анд гэгддэг олонд гомо Нараа нэрээр танигдсан Н.Наранбаатар . Түүний тухай хааяа сонсогдохоос бус тэр болгон мэдээлэл байдаггүй аж.
Орчин цагт хүний эрх, эрх чөлөөний тухай ярьж, бэлгийн цөөнхи иргэдийг буруушаахаа больжээ. Трансжендер миссүүд өөрсдийгөө ээлж дараагаар зарлаж, зарим нэг нь “од” болон гялалзаж яваа нь үнэн билээ. Харин тухайн цаг үед бэлгийн чиг хандлагаа илчилснээр нийгмийн бүхий л муу муухай зүйлд буруутгагдаж байсан гомо Нараа өнөөдөр нүцгэлжээ. Түүний нас хэдийн 60 дөхсөн боловч бэлгийн цөөнхийг алхам алхмаар хүлээн зөвшөөрч буй нийгэмд өөрийгөө байгаа гэдгийг нүцгэн зургаараа мэдэгдэхийг хүссэн нь энэ болов уу?
ZONE.mn