Салгуулахыг хүсээгүй Сиамын ихэр охидын гайхалтай амьдрал

Ихэнхи Сиамын ихрүүд төрөөд удалгүй хорвоог орхидог. Тэгвэл Лупита болон Кармен Андраде нар эмч нарыг гайхуулан 16 дахь хавраа угтаж байна. Коннектикут мужийн Нью-Милфорд хотын хоёр амьдрлынхаа эс ширхэг, мөч бүрийг хуваалцаж сурчээ. Тэднийг салгах туай яриа гарах бүрийд биднийг салгаж яах нь вэ хэмээн нэгэн дуугаар эсэргүүцдэг. Төрөх үед нь эмч нар гурав хоног л амьдарна гэжээ.

Гэсэн ч энэ худлаа болж таарсан.

Эцэг эх нь салгуулах мэс засал хийлгэх хүсэлт гаргахад хэтэрхий эрсдэлтэй хэмээн эмч нар татгалзжээ.

Охид цээжнээсээ эхлээд тааз хүртлээ нийлсэн. Нэг нуруутай ч тус бүрдээ хоёр гартай бас зүрхтэй. Хөлний барууныг Кармен, зүүнийг Лупита захирдаг. Харин гэдэс дотор элэг бөөр, хоол боловсруулах эрхтэн нь дундых.

Тэр хоёр дөрвөн настайдаа хөлд орж хөл гараа бие биендээ саад бололгүйгээр захирч суржээ. Сэтгэлзүйн хувьд харин ялгаатай.

Кармен нь хурдан ойлгодог, сурлагандаа сайн бол Лупита тааруухан сурдаг, бүр хоцрогдол арилгах сургалтанд сурч байжээ. Хоюулаа амьтанд хайртай тул малын эмч болох хүсэлтэй гэнэ.

Гэсэн ч өсөж том болохын хэрээр эрүүл мэндэд нь аюул учруулах асуудлууд босож ирсээр байна. Сүүлийн үед Лупитагийн шинжилгээ муу гарах болсон нь түгшүүр төрүүлжээ. Нурууны байрлалаасаа болоод дотор эрхтнүүд нь улам бүр хавчигдаж уушиг нь 40 хувь л ажиллаж байгаа гэсэн хариу гарчээ.

NUUTS.mn


Салгуулахыг хүсээгүй Сиамын ихэр охидын гайхалтай амьдрал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.