“Авъяаслаг монголчууд” шоуны оролцогч охин Б.Ихэрсувд хөөрхөн төрхөөрөө хүмүүсийн сэтгэлд үлдсэн. Машины улсын дугаар үйлдвэрлэж хөлжсөн гэгддэг “Ихэр авто” компанийн захирал Гомбоцэрэнгийн зээ, Асашёорюүгийн авааль гэргий Г.Тамирын хайртай дүү байсан нь бүр их олны анхаарлыг татсан байх. Авъяаслаг монголчууд шоу өндөрлөөд жил шахам хугацаа өнгөрч, оролцогч оддын сураг алдрав. ”Шонтой бүжигчлэгч” Цэнгүүн загвар өмсөгч С.Төгстэй хайр сэтгэлийн холбоотой болж, хаа сайгүй зугаалж дахин олны анхааралд орлоо.
Нас нь 20 шүргэж байгаа хөөрхөн охин Б.Ихэрсувд ч бусад залуусын адил хайр дурлалтай учирч найз залуутай болжээ. Түүний найз залуу нь Америкт амьдардаг, Калифорни мужид уран бүтээлээ туурвидаг “Return” хамтлагийн бөмбөрчин Ц.Амирлан гэдэг залуу. Амирлин хөгжим тоглохын зэрэгцээ тулааны урлагаар хичээллэж, багагүй амжилт гаргаж яваа авъяаслаг залуу. Саяхан насанд хүрэгчдийн kiokushin каратегийн хүнд жинд Ихэрсувдын найз залуу түрүүлж, алтан медаль авчээ.
TOVCHOO.mn